ЗТХЯ-нд хүн амины ноцтой хэрэг гарахаас өмнө тус яамны хэлтэсийн дарга Г гэгч яамны мэргэжилтэн эмэгтэйн биед хүндэвтэр гэмтэл учруулсан хэрэг гарсан. Уг асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж шүүхэд шилжүүлсэн. Энэ сарын 21-нд Г-д холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болсон бөгөөд мөрдөн байцаалтад буцаажээ.
Түүнд Эрүүгийн хуулийн 11.4.1-т зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Энэ хуулийн заалтад ” . Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” хэмээн зүйчилжээ.