Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Ц.Цогзолмаа сайд өөртэй нь мэндэлсэнгүй гэж дөрвөн мэргэжилтнийг ажлаас нь чөлөөлжээ – updown.mn

Ц.Цогзолмаа сайд өөртэй нь мэндэлсэнгүй гэж дөрвөн мэргэжилтнийг ажлаас нь чөлөөлжээ

Боловсрол, шинжлэх ухааны салбар хариуцсан Ц.Цолзолмаа сайд албан тушаалаа хүлээн авснаас хойш олны шүүмжлэлд багагүй өртөж буй нэгэн. Хариуцсан салбарынхаа асуудлыг хэр сайн мэддэг болохоо нэг бус удаа харуулсан түүний хувьд дөрвөн багшийг өөртэй нь мэндэлсэнгүйн төлөө ажлаас нь халжээ.

Энэ талаар Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Мөнхбаатар “Энэ сарын 13-нд Багшийн мэргэжил дээшлүүлэх институт дээр ажилласан. Хичээл эхлэх гээд сургалтууд явагдаад, ачаалалтай ажиллаж байгаа дөрвөн мэргэжилтнийг “Босож мэндэлсэнгүй” гэдэг шалтгаанаар “Энэ нөхдүүдийг ажлаас нь хал” гэж хэлээд гараад явсан байгаа юм. Феодализмын үеийн дарангуй ёсыг үүсгэх гээд байна шүү дээ. Өөртөө сөхрүүж явдаг… Ийм л юм болоод байгаа юм” гэв. Тэр хэвлэлд өгсөн ярилцлагадаа Ц.Цогзолмаа сайд боловсролын энэ том бүтцийг мэргэжлийн ур чадвартай удирдаж чадахгүй, хувийн ааш араншингаар зохицуулж байна гэдгийг онцолжээ. Тиймээс дээрх ёсзүйгүй үйлдэлдээ хариуцлага хүлээж, албан тушаалаасаа огцрохыг Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос шаардах юм байна.

8 thoughts on “Ц.Цогзолмаа сайд өөртэй нь мэндэлсэнгүй гэж дөрвөн мэргэжилтнийг ажлаас нь чөлөөлжээ

  1. Иргэн 2018-08-15 09:54 at 09:54

    Нийслэлийн удирдлага, хэлтсийн дарга нарын хэвшүүлсэн ганц сонгомол арга барил шүү дээ

    Хариулах
  2. zochin 2018-08-15 10:12 at 10:12

    zov l baina sh dee. eh zahaa aldsan, darga tsergiin yosoo meddeggui yumnuudiig zailuulsan ni deer. iim baij yaj huuhduuded hicheel zaah yum

    Хариулах
  3. Нэргүй 2018-08-15 10:37 at 10:37

    Энэ хачин эх захгуй ажиллаж ирсэн оркуудыг тэгэж байж л дарна. Тэгэхгуй бол толгой дээр гараад дураараа байх санаатай. Юун феодалын ес. Тэрнийгээ ч мэдэхгуй байж олон юм донгосч гэнэ

    Хариулах
  4. оо 2018-08-15 12:00 at 12:00

    Ерөөсөө төрийн алба энэ шүүдээ

    Хариулах
  5. naraa 2018-08-15 12:10 at 12:10

    unen bol haramsaltai l um,

    Хариулах
  6. ц.цогцолмаа 2018-08-15 15:17 at 15:17

    угаасаа л шивэгчин хүүхэн шүү дээ хүрэлсүхийн буруу ийм юмтай хамт ажиллана гээд м.энхболдод бөлдөгдүүлж байдаг юу ч биш энэнээс их юм дуулдана наад яамы нь цөлмөнө шүү ямар ч хамжаарга байхгүй шүү цадахаа мэдэхгүй сая чойжоотой нийлээд хичнээн ч тэрбумыг хусчив даа тэрийг эхлээд шалгах хэрэгтэй

    Хариулах
  7. Зочин 2018-08-26 22:40 at 22:40

    Өөрийн үзэл бодолдоо үнэнч байж төрийн ажлыг ёс суртахууны хэм хэмжээг сахиулан ажиллах нь сайд хүний баримтлах ёстой зарчим байх.
    Гэлээ гэхдээ багш нарыг арай мэндэлсэнгүй гэж халах гээгүй байлгүйдээ.
    Зарчмын юмыг журмын дагуу тавих ёстой шаардлагаа тавьж ажиллах л хэрэгтэй.

    Хариулах
  8. D.Naraa 2018-08-26 23:02 at 23:02

    ajlig hsn shig hj bga ni zarim orkudad taalagdku bga l da! tm ch uchraas asuudlig guiwuulj, gvtgej bga yum!

    Хариулах

naraa-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн