2018-08-15 09:551min00

Москвад хур бороогүй хэт хуурай зун болж байна

tiim

Энэ наймдугаар сар Москвагийн хувьд ер бусын хуурай, бороо хургүй байна. Москва хотын цаг агаарын мэдээллийн сайтад мэдээлснээр наймдугаар сар гарсаар дөнгөж 4 миллиметр тунадас орсон нь 1948 оноос хойш бүртгэгдээгүй тохиолдол болж байгаа ажээ.

2010 онд мөн их хуурай, халуун байсан ч тухайн жилийн наймдугаар сарын эхний хагаст 17,5 миллиметр тунадас бүртгэгджээ. 1972 он их хуурай байсан ч орсон тунадасны хэмжээ 5,8 миллиметр байсан байна. Сүүлийн 100 жилийн хувьд 1938 оны наймдугаар сар хамгийн хуурай байжээ. 1938 оны наймдугаар сард ердөө 1 миллиметр тунадас орсон ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ