2018-08-15 09:471min08

Ц.Цогзолмаа сайд өөртэй нь мэндэлсэнгүй гэж дөрвөн мэргэжилтнийг ажлаас нь чөлөөлжээ

tsogzolmaa

Боловсрол, шинжлэх ухааны салбар хариуцсан Ц.Цолзолмаа сайд албан тушаалаа хүлээн авснаас хойш олны шүүмжлэлд багагүй өртөж буй нэгэн. Хариуцсан салбарынхаа асуудлыг хэр сайн мэддэг болохоо нэг бус удаа харуулсан түүний хувьд дөрвөн багшийг өөртэй нь мэндэлсэнгүйн төлөө ажлаас нь халжээ.

Энэ талаар Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Мөнхбаатар “Энэ сарын 13-нд Багшийн мэргэжил дээшлүүлэх институт дээр ажилласан. Хичээл эхлэх гээд сургалтууд явагдаад, ачаалалтай ажиллаж байгаа дөрвөн мэргэжилтнийг “Босож мэндэлсэнгүй” гэдэг шалтгаанаар “Энэ нөхдүүдийг ажлаас нь хал” гэж хэлээд гараад явсан байгаа юм. Феодализмын үеийн дарангуй ёсыг үүсгэх гээд байна шүү дээ. Өөртөө сөхрүүж явдаг… Ийм л юм болоод байгаа юм” гэв. Тэр хэвлэлд өгсөн ярилцлагадаа Ц.Цогзолмаа сайд боловсролын энэ том бүтцийг мэргэжлийн ур чадвартай удирдаж чадахгүй, хувийн ааш араншингаар зохицуулж байна гэдгийг онцолжээ. Тиймээс дээрх ёсзүйгүй үйлдэлдээ хариуцлага хүлээж, албан тушаалаасаа огцрохыг Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос шаардах юм байна.