Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Монголчууд бол цэрэг гэдэг нь үнэн – updown.mn

Монголчууд бол цэрэг гэдэг нь үнэн

Нурхач “Үүл нэгдвэл бороо, монгол нэгдвэл цэрэг” гэсэн нь дайснаа маш зөв тодорхойлсон хэрэг.

Тэгвэл асуулт? Цэрэг гэж хэн бэ? Цэрэг бол тушаалыг үг дуугүй биелүүлдэг, сахилгажсан, амиа өөрөө гамнадаг зохион байгуулалтын нэгж. Давш гэвэл давших ёстой үхлээс айхгүй байх ёстой, ухар гэвэл бас ухрах ёстой дэмий баатарлаж “гай”, “гарз” нэмэх хэрэггүй. Аль алийг зөрчвөл ганцхан “үхэл” гэдэг шийтгэлтэй. Энэ шинжээрээ “хүн биш”.

Цэрэг бол “зүгээр л нэгж” гэдгээ ухамсарласан учраас дуулгавартай, тушаалыг шүүн хэлэлцдэггүй. Монголчууд тийм ч баатарлаг, омголон, дураар, догшин хэрцгий, бусдаас илүү чадал хүчтэй хүмүүс биш. Тайван, зочломтгой, аливаад арга эвийг олохыг хичээдэг, номхон (энэ бол зохион байгуулагдах үндсэн менталитет юм шүү), тэсвэр тэвчээртэй, заль мэхийг шүтдэг (амиа аврах шийдэл гаргахад чухал зан чанар), хүчтэй удирдагч хайдаг, үнэнч бол түүнийхээ төлөө дуулгавартай үхэн зүтгэдэг хүмүүс. Одоо ч “талийгаач” Зөвлөлтөд үнэнч чанараа алдаагүй л байна даг. Ийм хүмүүст маш тодорхой “тэг” гэж тушаах хэрэгтэй, бусад нь биелүүлэх ёстой. Энэ манай засаглалын үндэс мөн.

Сул удирдагч нь үхвэл тоохгүй хаяад явна, эсбөгөөс ялагдвал удирдагчаа алчихаад тараад явчихдаг хүмүүс. Итгэж байсан Барон Унгернийг яалаа? Улаантанд тушаачихсан. Ялангуяа XX зуунд европчууд ингэж тодорхойлж байсан нь зөв л ажиглалт. Нийтлэгээрээ сагсуу, хийрхүү, омголон, дураараа хүмүүст дургүй. Нэг нэгээрээ сул дорой мэт авч, нэгдэж зохион байгуулагдвал маш хүчирхэг зангидсан нударга болон хувирдаг нь манай энэ номхон зангийн ард нуугдсан цэрэг араншингийнх, үндэсний менталитет юм.

Илүү гарз хохирлоос ямагт зайлсхийдэг, ялахын тулд ямар ч арга мэх хэрэглэхээс ичиж, буцахгүй увайгүй арга, ёс зүйтэй. Ийм хүмүүсээр бүрдсэн арми л өөрөөсөө хоёр дахин, хорь дахин олон, зохион байгуулалт муутай, сайтар зэвсэглэсэн, хийрхүү баатарлаг хүлэг баатруудыг, лалын шалбалзсан торгон цэргийг, нанхиадын Сүнзийн ном, тулааны урлаг гэгчид нэвтэрсэн байнгын армийг амархан ялж байлаа.

Монголчууд зүрх муутай, гардан тулаанаас зайлсхийдэг, зугтдаг, ой гутам хүний санаанд оромгүй муу зальтай хүмүүс гэдэг тодорхойлолтыг бидэнд ялагдсан ард түмнүүд л ялагдлын хорслоор өгсөн.

Өөрийн тоо, зэвсгийн дутууг газар орны нөхцөл байдал, цаг уурын өөрчлөлт, хагалан бутаргах, хорлон сүйтгэх, тагнан турших, санаатайгаар айлган сүрдүүлж, хот балгадаар нь хядах, цуу тараах, хөшгөн утаа, хүмүүсээр амьд бамбай хийх, биологийн болон химийн зэвсэг хэрэглэх гэх мэт хүчин зүйлсээр нөхдөг байсан, үнэн. Голын дээд эхэд нутагладаг овгуудыг цуглуулж малтай хүнтэй хөвөөнд нь хядаад цусыг нь урсгахаар доод урсгалд байсан нь ухаан алдталаа айгаад бутарч зугтдаг нь айхтар нөлөөтэй “суртал”. “Цусаар урс” гэдэг хараал чинь энэ. Дайснаа ч дэмий алдаггүй юм л даа. Алах, булах дуртайдаа ч биш хүний өөрийн амийг гамнаж байгаа юм. Гол зэвсэг болдог сумныхаа зэвийг ч өвчний вирусээр халдварлуулдаг байсан. Шарх л өгвөл баталгаатай үхнэ. Маргааш нь босоод ирэхгүй байх хэрэгтэй. Ялагчийг шүүдэггүй юм.

Бүр хожим суларч, бутарсан Монголчуудтай тулалдахдаа хоёр хөрш технологийн эрэмбээр ааглалаа ч увайгүй заль мэх, тулааны үед барьц алддаггүй бат бөх мэдрэл, үхэн тулалдах араншингаас нь аймшигтай хохирол үздэг учраас биднийг аль болох оролдохгүйг хичээж байсан, биднийг “мааниар” унтуулсан.

Харин ийм зохион байгуулалттай хүчин удирдагчгүй, эмх цэгцгүй болбол яадаг вэ? Тэгвэл сүрэг дээрэмчин л болно. Хятадын судруудад ингэж зүхээд байдаг нь мэдээж үндэслэлгүй биш. Бүр увайгүй сүрэг дээрэмчин болдог. Өнөөдөр бид яг тийм дүр дөхтэй байна. Эмх цэгцгүй, зохион байгуулалтгүй, нэгдмэл удирдлагагүй, дотоод тэмцэлдээ тамираа барсан, дайсандаа хэрэглэдэг байсан тэр бүхий л “булай муухай цэрэг” тактикаа нэгэндээ хэрэглэж байна. Нэг, нэг эрлийз, ирүүл голдуу хайсангийн захирагчтай.

Өнөөдөр хоёр хөрш “Сүрэг дээрэмчин болсон” биднийг тайван амгалан, уужуу, чинээлэг, өөрсдийнх харъяанд байгаа монголчууд болоод Монголын эзэнт гүрний үеэс тогтсон арилшгүй нөлөөллөө ашиглан цочоогоод байхгүйхэн амьдраасай гэж залбирч байгаа.

Тиймээс цэрэг эрсээ, дээрэмчин араншингаа барьж, зохион байгуулагдаж, нэгдмэл хүчин болох тэр замыг сонгоцгооё доо! Гэхдээ хэн чинь эрх чөлөөгөө хасуулахыг хүсэж байна даа? Бүгдээрээ Чингис гээ биз?

Жич: Чоныг айхтар амьтан л гэдэг. Сүрэглэхээрээ юунд ч дийлддэггүй. Гэвч баригдаж аргаа барсан чоно ямар хүлцэнгүй, хүний нүүр хардаггүй, ус гүйлгэнэсэн нүдтэй, чичигнэж гөлөгнөсөн, дорой нунж харагддаг билээ? Ноднин нэг шүдлэн чоно хашиж аваад байтал нэг кавказ ноцолдуулъя гээд аваад ирлээ Тэр нохой ямар сүртэй, зоримог, хүчирхэг харагдаж байв аа! Нохойг суллаж турхиртал чоныг нухаад байх юм. Өрөвдөхөөс илүү, уур хүрч тэжээвэр эрлийзэд нухуулж байгаа бол хохь нь гэж бодохын завдалгүй өнөө чоно нэг л эргэсэн. Эзэн нь “Ээ, хайран нохой…” гээд гүйсэн. Таталдаж хамаг цусаа юүлсэн нохойн хоолой, гүрээг яг сахлын хутгаар зүүсэн мэт тас хяргасан байсан. Би тэгэхэд нухуулж байгаа чоныг хараад өөрийн үндэстнээ бодож байлаа. Бид яг шархдаж баригдсан чоно шиг сүр сүлдгүй болчихож гэж. Гэвч эцэст нь чоно бол чоно юм даа л гэж бодсон доо. Яг түүн шиг монгол бол монгол л доо…

Нээрээ, Та нар анзаарсан уу? Монголчууд нэгнийхээ нүүр нүд рүү хардаггүй заншилтай. Хэрэв харвал дургүйцэж, өдөж байна гэж үздэг, эсбөгөөс зодолдохын өмнө л нүд нүд рүүгээ хардаг. Яг чоно шиг… Манай нэг Америк найз үүнийг анзаараад “Та нар ингэж харахаараа яг энд хардаг гээд дагзаа илж байж билээ”. Тэр монголчууд Азийнхнаас харцаараа л ялгардаг гэдэг юм…

Нийтлэлч А.Баатархуяг

updown.mn

Мэдээний админ

Learn More →

27 thoughts on “Монголчууд бол цэрэг гэдэг нь үнэн

  1. Irgen 2018-08-08 09:38 at 09:38

    Хоосон цэцэрхэгч, шалихгүй баагий нэг их бүлт үсрэх гэж оролджээ. Цараа чинь дутаж байна. Цаашид хоосон бүү цэцэрх. Хэрээ мэдэж бич.

    Хариулах
    1. Нэргүй 2018-10-09 17:52 at 17:52

      эрлийз хурлийз нь дуугүй бай

      Хариулах
    2. Нэргүй 2018-10-09 20:58 at 20:58

      Монгол хэл гайгүй сурсан муу бохир цустан л бна чи

      Хариулах
  2. mongol 2018-08-08 10:34 at 10:34

    Nadad bol zarim ni unenii ortoi l yam shig sanagdaj bn Hen negen huchtei udirdagch todorvol mongolchuud ug duugui tuuniig dagah bolno

    Хариулах
  3. Нэргүй 2018-08-08 11:01 at 11:01

    Танихгүй бацаануудын нүд рүү цоо ширт.үглээл ороод ирнэ

    Хариулах
  4. Таалагдлаа 2018-08-08 11:01 at 11:01

    Үнэний ортой л юм бичсэн байна шдээ. Таалагдлаа

    Хариулах
  5. Зочин 2018-08-08 11:17 at 11:17

    Монголчуудад захиргаадалт хэрэгтэй. Ази европууд шиг соёлтой загнаж чадахгүй. Сурах ч үгүй. Ардчилал эрх чөлөө ярьж хуцдаг гарууд бол эрлийз шээснүүд

    Хариулах
  6. зочин 2018-08-08 11:37 at 11:37

    Үнэн юм бичсэн байна. таалагдлаа.

    Хариулах
  7. Нэргүй 2018-08-08 11:38 at 11:38

    Монголчуудуд шууд захиргаадалт зөв удирдлага хэрэгтэй. нялцгар хулчгар зан бол бүүр хэрэггүй. зангидаж чадвал юуг ч хийж чадах хүчирхэг ард түмэн шүү

    Хариулах
  8. Нэргүй 2018-08-08 11:40 at 11:40

    Яахав юм бичих гэж оролджээ хүүхэд ийм дээрээ хөөрхөн байдгийн гэдэг үг санаанд орж байна ионголчууд нэгнийхээ нүүр нүд рүү хардаггүй гэж бичжээ энэ ч арай худлаа байхаа харин ч аль ч үед хүний өөдөөс эгц харж, харц нь далдирдаггүй харьцдаг байх шүү хүний өөдөөс эгцлэн харж чаддаггүй гөлөгнөсөн харцтай хүнд монголчууд дургүй , А.Баатархуяг чамд би хэлье! чи хэтрүүлж бичихээ болиоч ээ

    Хариулах
    1. Нэргүй 2018-08-08 12:37 at 12:37

      Nuurluu harah yosgui sonirholgui durgui hurmeer tsarai muutai harj chadahgui .Esvel buruu juil; hiih itgehgui uedee nuurluu hardaggui.Durgui taalagdahgui yarih sonirholgui huniihee harchnaas zugtdag

      Хариулах
  9. Нэргүй 2018-08-08 14:09 at 14:09

    Монголчууд номхон хүлцэнгүй мэт харагддаг боловч их дургүйг нь хүргээд байвал шууд хариуг нь өгч байж санаа нь амардаг хүмүүс.эр ч тэр эм ч тэр хүүхдүүд нь ч тийм зантай.хятад хүмүүс ямаан омогтой няцаж нялцайхдаа хурдан.могол хү шал өөр

    Хариулах
  10. Монгол 2018-08-08 14:10 at 14:10

    Монголчууд номхон хүлцэнгүй мэт харагддаг боловч их дургүйг нь хүргээд байвал шууд хариуг нь өгч байж санаа нь амардаг хүмүүс.эр ч тэр эм ч тэр хүүхдүүд нь ч тийм зантай.хятад хүмүүс ямаан омогтой няцаж нялцайхдаа хурдан.могол хү шал өөр

    Хариулах
  11. зочин 2018-08-09 08:41 at 08:41

    Төрийн албан хаагчид ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ялангуяа гадаад дотоодынхонтой харьцахдаа хар нүдний шил зүүж харьцаад байх юм тухайн хүн рүү эгц нүд рүү харж харьцахад шаардлагыг шууд хүлээж авдаг

    Хариулах
  12. mngl 2018-10-09 15:24 at 15:24

    zarim ni unen yum, gadaadad yavj baihad mongolchuud taaraldahaar ooriin erhgui muuhai hardag

    Хариулах
  13. зочин 2018-10-09 16:19 at 16:19

    энэ юун тухай бичээд байна гэхээр ядарсан ардууд задарсан төрийн эсрэг босоход бэлэн байгаа шүү гэсэн үг гэж ойлголоо

    Хариулах
  14. Zochin 2018-10-09 17:26 at 17:26

    Odoo ter chanar heregtei bna daa. Jaahan tsus unertuuleh yum bol ulangassan araatan bolohod belen dee. Gehdee odoo orchin tsagt ehleed uhaan, daraa ni byar huch chadal heregtei. Zov chigluulbel deer

    Хариулах
  15. рорбөрабар 2018-10-09 17:34 at 17:34

    Хэрэггүй юм бичих юм даа. Тэр цэрэг монгол чинь аль хэдийн үгүй болсон.

    Хариулах
  16. Zochin 2018-10-09 17:57 at 17:57

    ERLIIZCHEED BNSHDE ,ODOO MONGOLCHUUDAD GAIHALTAI TSEREG CHANAR N BHGUI BOLSN

    Хариулах
  17. unen 2018-10-09 18:24 at 18:24

    bid erelheg daitsin zan aranshingaa aldaad bgaa….ter tusmaa tevtseer mahruu baidal bhgui bolson…

    Хариулах
  18. лол 2018-10-09 18:35 at 18:35

    ХАХА тэгээд л сүх далайтал үхэр амар гэдэг юм байна:))

    Хариулах
  19. zochin 2018-10-09 19:13 at 19:13

    Худлаа Солиорол….

    Хариулах
  20. зочин 2018-10-09 19:40 at 19:40

    Баатархуяг дунд сургуулийн түүхийн номоос гарч сэтгэх хүн биш. Би мундаг нийтлэлч, олны танил, хөрөнгөтэй хүн гэсэн бодол нь түүнийг хаашаа ч хөдлөхгүй болтол нь тушчихсан.

    Хариулах
  21. 1233 2018-10-09 19:55 at 19:55

    Энэ юу гэж солоироод байгаа новш вэ, Юун итгэж байсан Барон Унгерн энэ тэр гэж хуцаад байнаа. Новш чинь. Чи муу тэр Барондоо арьсаа хуулуулаад хэвтэж байсан бол таарах байж. Тэр хүн хүн монголчуудыг амьдаар нь арьсыг нь хуулж байсан болохоор манай ноёд, богд эзэн ч гэсэн хүрээнээс явахыг шаардаж байсан гээ биз дээ. муу мал чинь. Хэнийгн юу гэж хатгаад байгаа новш вэ? Чи тэгвэл босоод тэмц л дээ. Манай ард түмэн 90 онд бүгд нэгдэж босоод одоо хэн хожсон байна. 7 сарын нэгэнд ч гэсэн баахан залуусыг дэвэргэж хаячихаад шоронд оруулчихаад тэнийхээ эрхийг та нар хамгаалсан уу. Хуцдаг муу мал чинь, дуртай бол өөрөө тэмц.. Худлаа тэмцэл нэрээр баахан хүний амьдралыг үрчихээд чи дэвших санаатай юу, Ард түмэн жаахан нэгдэх гэхээр хэдэн авилгач ирээд удирдчих гээд байхаар хэн ч босохгүй биз дээ. Ард түмэн тэнэг биш ш дээ. Тэр тусмаа чи Барон унгерний ах дүүгийн мөнгийг авч түүхийг өөрчилдөг тэнэг түүхчдийг дагаж навсагнаад хэрэггүй

    Хариулах
  22. млмп 2018-10-09 22:19 at 22:19

    Өрөвдөлтэй юмаа. Аргаа бараад зөнөг банхарын санаашрал бичжээ. Монгол үндэстэг мөхөж буйн шинж энэ

    Хариулах
  23. zochin 2018-10-10 09:16 at 09:16

    1233 zuv bichjee. huvisgaaliigard tumen hiij hubalzuud hojdoog gedeg ch unen shuu. ardchilagch nar hediidee tertumtanguud bolson be

    Хариулах
  24. mun 2018-10-10 23:10 at 23:10

    uls turd orood bayjdag tsag ued amidarch bna daa bid

    Хариулах

zochin-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн