42 настай эмэгтэй тагтнаас унах гэж байхад нь аварчээ

2018-10-09 10:551min0
alba

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Цэргийн хотхоны дөрөвдүгээр давхрын тагтнаас эмэгтэй хүн унах гээд байна гэсэн дуудлага өчигдөр /2018.10.08/ 00.27 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу аврах ангийн долоон алба хаагч хоёр автомашинтай 00.42 цагт очиж 42 настай эмэгтэй Б-г авран цагдаагийн байгууллагат хүлээлгэн өгсөн байна. Тухайн эмэгтэй Төв аймгийн Лүн сумын харьяат иргэн аж.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй