Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших  “Хурд”  группийн барилгын хашаанд осол болж, барилгын ажилтан амь насаа алдсан хэрэг өчигдөр 19.00 цагийн орчимд гарчээ. Цагдаагийн алба хаагчид хэргийн газар үзлэг хийхэд тус барилгын туслах ажилтан Сонгинохайрхан дүүргийн 11-р хороонд оршин суух хаягтай 17 настай У нь чингэлэг зөөх явцдаа амиа алджээ.

Эх сурвалжийн мэдээлснээр У нь  чингэлэг зөөх явцад өргөгч краны тросс тасарч толгойн тус газраа цохиулсны улмаас нас барсан нь урьдчилсан нөхцөл байдлаар тогтоогдсон байна. Хэргийг одоогоор Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.

By updown

One thought on “Барилга дээр ажиллаж байсан 17 настай хүү амиа алджээ”
  1. ЧОЙЖИЛСҮРЭНГ ОДОО БОЛИУЛААЧ ХИЧНЭЭН ХҮНИЙ АМИНД ХҮРЭВ ДАВАРСАН ДҮРВЭД

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн