Та шүдний эмчид үзүүлнэ гэхээс өөрийн эрхгүй айж, түгшдэг үү? Шүдээ үзүүлэхээс айдаг хүнтэй таарч байв уу? Тэгвэл шүдний эмчид үзүүлнэ гэхээс үсээ бостол айхыг дентофоби гэдэг юм байна. Зарим хүн энэхүү фобиноосоо болоод шүдээ эмчлүүлэхийн оронд шууд л өвчин намдаадаг тариа хийгээд л суга татчих гэчихсэн орж ирдэг.
/Гэтэл лац ломботой ч гэлээ тоо ёсоор нь бүрэн бүтэн шүдтэй байх нь хүний эрүүл мэндэд маш чухал байдаг тухай манай сайт өмнө нь мэдээ хүргэж байсан. Нэлээд хэдэн жилийн өмнө бол зарим шүдний эмнэлэгт үзүүлж, аймшигтай өвдөлт мэдэрнэ гэхээс үнэхээр айдас хүрмээр байсан байж болох юм.
Харин одоо бол байдал өөрөөр эргэсэн. Иймд эхлээд яг юунаас айгаад байгаагаа тодорхойлох хэрэгтэй байх. Шүдний эмчид үзүүлж байгаа хүмүүс өвдөлтөөс хамгийн их айдаг. Тэгэхээр тариулах, шүдээ ломбодуулахаас бус харин тэдгээрийн үүсгэж болзошгүй өвдөлтөөс айж байгаа хэрэг юм.
Эх сурвалж: СЭМҮТ