Саудын Арабын эрх баригчид өчигдөр хүчингийн хэрэг үйлдэж хүний амь нас бүрэлгэсэн Мьянмарын иргэнд цаазаар авах ял оноосноо гүйцэлдүүлж, загалмайд цовдолжээ. Цаазын ялыг гүйцэтгэх ажиллагаа Исламын шашны ариун хот Меккад болсон байна. Ийм тохиодол тус улсад ховор тохиолддог бөгөөд жил хүйстний бэлгийн харилцаа, засгийн газрын эсрэг ажиллагаанд оролцсон иргэдээ цовдолж байсан гэх баримт бий. Гэхдээ загалмайтнуудыг эртний Ромчууд цовдолдог байсан аргыг хэрэглэдэггүй, харин толгойг нь авсан ялтны цогцсыг загалмайд хадаж, олон нийтэд үзүүлдэг юм байна.
Гэмт этгээд Элиас Абулкалаам нь Жамалледины нэгэн бүсгүйн гэрт дайрч орон хүчирхийлж, улмаар амь насыг нь бүрэлгэсэн төдийгүй мөрдөн байцаалтын явцад өөр олон гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогджээ. Тиймээс түүнийг аллага, дээрэм, бусдыг хүчиндэхийг завдсан хэрэгт буруутган ялын дээд хэмжээг оноосон нь энэ аж. Энэхүү харгис үйл ажиллагаа сүүлийн үед муудаад байгаа Канад-Саудын Арабын харилцааг улам дордуулах төлөвтэй байгаа юм.
Хүний эрхийн төлөө тэмцэгч иргэдээ Саудын Арабын эрх баригчид баривчилж, хорьсны дараа Канадын засгийн газар тэднийг суллахыг уриалснаар хоёр орны хоорондын харилцаа муудсан.
Саудын Арабд саяхан төрийн өмчит агаарын тээврийн компани Торонто руу хийдэг нислэгүүдээ зогсоосон бол засгийн газар нь Канадтай шинээр хийх худалдааг хориглоод байгаа юм. Тус улсын эргх баригчид Канадыг “бусдын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцсон” гэж буруутгаж байгаа юм.Мөн боловсролын солилцооны хөтөлбөрүүдээ зогсоож, Канадад суралцах тэтгэлэг авсан оюутнуудаа өөр улс орнууд руу шилжүүлжээ. Хоёр орны таагүй харилцааг АНУ, Их Британи зэрэг холбоотон орнууд нь энэ маргаанд болгоомжтой хандаж, харьцангуй чимээгүй байгаа ч Канадын засгийн газар байр сууриндаа хатуу зогсохоо илэрхийлээд байна.
3 comments
sogtuu umuu esvel medrel muutai amitan bichsen umuu,
sogtuu umuu esvel medrel muutai amitan bichsen umuu, Canadad Myanmariin irgen yamar khamaatai um be?
ene ynkuud angel amerikchuud hunii erh ner door bucad ulciin dotood heregt ih oroltsoh neg ugeer helbel hajuu haa hamaagui ailiin heregt ichguur conjuurgui oroltsoj bn oorcdoo terrorizmiig ecerguutsdeg herne hunii ami hohiroocon hun terrozmaac ylgaa uv tsaazlah ni tuiliin zov manai Mongol ulc ch gecen hunii ami canaatai onts hertsgiigeer honoocon huniig shuud ochiggui tsaalah heregtei