АНУ-ын Шинэ Мексик мужид зэвсэгтэй 2 этгээд 11 хүүхдийг хорьж, аль нэг сургуульд террорист халдлага үйлдэхээр бэлдэж байжээ. Хоригдож байсан хүүхдүүд дунд хулгайлагдсан хүү байгаагүй гэнэ. Гэмт этгээдүүдийг өнгөрсөн долоо хоногт баривчилсан бөгөөд сэжигтэн Вахха хоригдож буй 15 настай хүүд зэвсэг хэрхэн ашиглах тухай заадаг байсан нь илэрчээ.Цагдаагийн газрын мэдээлснээр хүүхдүүдийг эцэж туртал нь хорьж, идэх хоолгүй, уух усгүй, зарим хүүхдүүд нь гутал хувцас ч үгүй хүйтэн дайны үе шиг аймшигтай нөхцөл байдалтай байсан гэж цагдаагийн газраас мэдэгджээ.Мөрдөн байцаалтаар гурван эмэгтэй нь 11 хүүхдийн гурвынх нь эх аж. Тэднийг хулгайлсан байж болзошгүй аж.
Сэжигтэн Сира Ибн Ваххаг өнгөрсөн арванхоёрдугаар сард Гүржид хүүхэд хулгайлсан хэргээр сэжиглэгдэн, эрэн сурвалжлагдаж байсан сэжигтэн мөн болохыг тогтоосон. Хоригдож байсан хүүхдүүд дунд хулгайлагдсан хүү байгаагүй гэж албаныхан мэдээлж байна.