Монгол бүсгүй дэлхийн Ази, Ази-Америкийн сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд түрүүллээ
2018-08-07 13:28

АНУ-д жил бүр зохион байгуулагддаг “Дэлхийн Ази болон Ази-Америк сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн”-д оролцсон Ж.Учрал энэ жилийн тэргүүн байрын титмийг зүүлээ. Жил бүр 500 гаруй үзэсгэлэнт бүсгүйчүүд тус тэмцээнд хүчээ сорьдог.
Энэ жилийн үзэсгэлэнт бүсгүй шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 4-ний өдөр АНУ-ын Сан-Франциско хотноо зохион байгуулагджээ. Тэргүүн байранд шалгарсан монгол бүсгүй Ж.Учрал нь 17 настай, энэхүү тэмцээний түүхэн дэх хамгийн залуу “Хатан хаан” боллоо. Анх 1985 оноос АНУ дахь Ази-Америкчуудын соёл урлагийн наадмын томоохон хэсэг болох Дэлхийн Ази болон Ази-Америк сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн 1986 оноос зохион байгуулагдаж эхэлсэн юм.
1 сэтгэгдэлтэй
Зочин
2018-08-08 16:36 at 16:36
Монгол мөхөөгүй гэдгийг харуулж байгаад баярлалаа. Бурхан ивээх болтугай.