Хүүхдүүд янз бүрийн зүйлээр оролдож, тоглох, эвлүүлэх зэргээр удаан хугацаагаар суух дуртай байдаг. Гэхдээ томчууд бидэн шиг сандал дээр суудаггүй, газарт эрх дураараа суух дуртай. Гэхдээ энд нэг учир байна. Хүүхэд тань ямар байдлаар сууж байгааг заавал хянаж, засч залруулж байхгүй бол ирээдүйд бие организмын хөгжилд нь муугаар нөлөөлөхүйц хортой байрлалууд бас байдаг байна.
Тэдний нэг нь хүүхдүүдийн хамгийн их суух дуртай байрлал буюу мэргэжилтнүүдийн нэрлэснээр W хэлбэрийн суулт. Ийм байрлалаар сууж байгаа хүүхдийн хөл яг л W үсэг шиг харагддаг болохоор ингэж нэрлэжээ. Ингэж суух нь хүүхдийн хөлд их ачаалал өгөхгүй, биеэ тэнцвэртэй байлгахад сайн байрлал авч харамсалтай нь биеийн хөгжилд хамгийн хор уршигтай гэнэ.
Энэхүү байрлал хүүхдийн хөдөлгөөнийг хязгаарлаж, баруун зүүн тийш чөлөөтэй эргэх, урагш бөхийх, гэдийх бүхий л хөдөлгөөнийг хүчээр хийхэд хүрдэг. Хөлийн цусны эргэлтийг удаашруулснаас хөлийн эв хавгүй хөгжлөөс гадна биеийн доод хэсэг буюу аарцаг нурууны гаж хөгжилтэй болоход ийм маягийн суулт нөлөөлдөг байна.
W байрлал хүүхдийн өвдөг, бөгсөн биенд ачаалал их өгснөөр нурууны яс бөгтөр болох аюултай. Мөн энэ байрлалд суусан хүүхэд хоёр тийшээ болон ар тийшээ чөлөөтэй хөдөлдөггүй учир баригдмал хөдөлгөөнтэй болж, энгийн үед ч баруун зүүн тийш эргэх хөдөлгөөнүүдийг бүтэн биеэрээ эргэж хийх дадал суулгадаг.
W байрлалд суусан хүүхэд чөлөөтэй бөхийж чаддаггүй учир заавал нуруугаараа бөгтийж байж газар хүрэх, юм авах, мөн байнга бөгтийж суух хэрэгтэй болдог. Энэ нь биеийн хөгжилд ноцтой аюултай. Жишээ нь, бөгс хавтайх, нуруу цагиргалах, өвдөг болон хөлийн хуруунуудад цусны эргэлт багассанаас хатингаршиж далийх, мурийх, өсөлтгүй болох. Мөн энэ байрлалд удаан сууж булчин шөрмөсөө сунгаснаас өвдгөөрөө нахилзаж явах, суумтгай болох, хөл султай болох зэрэг олон муу үр дагавартай.
Энэ хэлбэрийн суултаас өөр, хүүхдэд өөрт нь ч эвтэйхэн, бас хүүхдийн эд эрхтний хөгжилд элдэв гаж буруу нөлөөгүй суултууд байна. Тэгээд ч хүүхдүүд аливаа зүйлд дасан зохицохдоо амархан тул та буруу зуршлаас хүүхдээ ангижруулж, зөв байрлалд хэд хэдэн удаа сууж сурахад нь зөвлөж туслаж чадвал хүүхэд зааж өгсөн байрлалд тань амархан дасчихна.
Ийм хүүхдэд гэм хоргүй мөртлөө эвтэйхэн байрлалуудын нэг нь V хэлбэр буюу хоёр хөлөө салган жийж суух. Энэ суулт нь нуруу нугасанд хүчтэй ачаалал өгөхгүй, хөл чөлөөтэй хөдөлж, цусны эргэлтийг сааруулахгүй, булчин шөрмөсийг сунгахгүйгээр газарт суух хамгийн тохирормжтой суудал юм.
Энэ хэлбэрийн суулт хүүхдийн ямар ч хөдөлгөөнийг хязгаарладаггүй. Хүүхэд чөлөөтэй босч сууж, эргэж тойрч, бөгтийж чаддаг. Хүсвэл хойшоо унаад хэвтэж ч болох байрлал. Иймд хүүхдээ буруу зуршилтай болохоос аварч болох хамгийн найдвартай энэ хэлбэрийн суултаар хүүхдээ хэд хэдэн удаа суулгаад сургахад дороо хэвшчихнэ. Ингэхдээ хүүхдээ аль болох багаас нь сургах хэрэгтэй. Эхнээс нь зөв байрлалд суулгаж сургах нь нэгэнт W хэлбэрээр суугаад сурчихсан хүүхдийг засч залруулахаас мэдээж амархан шүү дээ.
Дорно дахинд Бадамлянхуа суулт гэж нэрлэгддэг хөлөө өмнөө зөрүүлэн завилан суух суулт нь бас нэг сайн хэлбэрийн суулт юм. Энэ суулт нь бөгсөн бие, нуруу, өвдгөнд ачаалал өгөхгүй, хөдөлгөөнийг хязгаарладаггүйгээрээ ач холбогдолтой. Нуруу цэх суухад хамгийн сайн төрлийн суулт бөгөөд хамгийн өргөн дэлгэрсэн, эвтэйхэн, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүй суулт юм.
Энэ суулт хүүхдийг амрааж, тайвшруулдаг. Доорхи бичлэгт W маягаар суухын хор холбогдол болоод хор багатай бусад төрлийн суудлаар хүүхдээ хэрхэн сууж сургах талаар бяцхан зөвлөмж байгаа. Иймд та бүхэн бага насны хүүхэдтэй бол анхааран үзээрэй. Харин буруу суултаар суугаад сурчихсан хүүхэдтэй бол эртхэн засч залруулаарай.
Эх сурвалж: http://www.vospitaj.com/
1 comment
мөөгөнцөрийг таних арга.
хих
нг