Олон сая хятад “Финланд хүн” байхыг хүсч байна

Дэлхийн бусад улс үндэстнүүдээс даруу, тайван амьдралын хэв маяг, хувийн орон зайг эрхэмлэдгээрээ ялгардаг Финландчуудын соёл Хятадуудын анхаарлыг ихээр татаж, тэдэн шиг амьдрахыг хүсэгчдийн тоо нэмэгдэх болжээ. Хувийн орон зай, хувийн амьдрал гэдэг ойлголт зарим Хятад хүмүүсийн хувьд тансаг хэв маягт тооцогдох болоод байна. Энгийн хүмүүсийн хувьд энэ нь хол хөндий зүйл.

Тус улсын 1.4 тэрбум иргэн бүгд бие биедээ саад бололгүй зэрэгцэн амьдрах гэдэг хэцүү. Улс төрийн хувьд ч Маогийн үеэс угшилтай хувийн өмч, хувийн эрх ашгийг буруутгах үзэл санаа одоо ч амь бөхтэй байна.

 Финланд хүн дэлгүүрт үнэгүй амталгаа хийхийг дотроо хүсдэг ч худалдагчтай нь яриа өрнүүлэхээс түвэгшээж, энэ хүслээ биелүүлж чаддагүйг зураг дээр үзүүлжээ.

Шог зураач, өөрийгөө финланд хүний түгээмэл шинжийг агуулсан хүн гэж үздэг Маттигийн “Finnish Nightmares” (финланд хүний зовлон) хэмээх цуврал комик ном нэмэр болсон байна.

Уг номонд нийтэч бус, дуу цөөтэй, дотогшоо, бүрэг даруу финчүүдийг ямар тохиолдол эвгүй байдалд оруулдаг, таагүй сэтгэгдэл төрүүлдгийг ойлгомжтой комик зургуудаар илэрхийлсэн юм. Тэгвэл Хятадын сошиал орчинд Финланд хэв маягийг дээдлэгч, өөрийгөө оюун санааны хувьд Финланд хүн гэж үздэг хүмүүс олноор бий болсон байна. Тэр бүү хэл Финланд сэтгэлгээтэй хүмүүсийг илэрхийлдэг “жинфэн” (jingfen) хэмээх үг бий болсон гэнэ.

Фин хүмүүстэй адил нийтэч бус, хувийн орон зайгаа дээдэлдэг хүмүүсийг энэ үгээр нэрлэх болжээ. Тэдний зарим нь сошиал хуудсандаа “Би жинфэн тул онц шаардлагагүй бол бүү саад хийнэ үү!” гэсэн статус тавих болсон байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн