МАН-ын Бага хурал эхэллээ

2018-08-06 10:571min0
enhbold

МАН-ын Бага хурал  52.8 хувийн ирцтэйгээр дөнгөж сая эхэллээ. Яг одоо МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлж байна. Бага хурлыг энэ удаад УИХ-ын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин удирдан явуулах бол орлогч даргаар нь Хэнтий аймгийн Засаг даргын орлогч н.Хэрлэнчулуун ажиллах болж, гишүүд нь дэмжлээ. Хурлаар үндсэн хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Энэ нь УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд оролцох асуудал, мөн нэр дэвшүүлэх асуудал багтаж байгаа юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй