УДЭТ-ийн жүжигчин Э.Тодгэрэл жүжигчин П.Шүүдэрцэцэгтэй үерхээд амьдралдаа өөрчлөлт хийж чадсан нэгэн. Хайртай бүсгүйдээ хүлээн зөвшөөрөгдөхийн тулд багагүй цаг хугацаа, хичээл зүтгэл гаргасан залуу өөрийг нь өөрчилсөн Шүүдэрээд баярлаж буйгаа илэрхийлжээ.
“Урт үс, уранхай джинс, кобой гутал, чоппер мотоцикль унадаг байсан үе ард хоцорчээ…Чамдаа баярлалаа” хэмээсэн байх бөгөөд түүнийг гадна дотногүй өөрчилж чадсан найз бүсгүйтэйгээ үргэлж л хос хувцасаар гангарах болов. Чоппер унаж яваад үхэх дөхсөн удаа ч түүнд бий бөгөөд дахиж амь насаа эрсдэлд оруулахгүйн тулд олон жил нөхөрлөсөн хайртай унаанаасаа хагацсан тэрээр шинэ амьдралын хэв маягтаа ихэд сэтгэл хангалуун байгаа бололтой.