2018-07-27 10:401min03

Н.Байгальмааг хорлох гэж найман сая төгрөгийн хахууль өгсөн хэргийн захиалагч хэн бэ?

baigalmaa

Монголоос Их Британийн Лондон хот хүртэл 12 мянган км газрыг зөвхөн тэмээтэй туулахаар аян замдаа гарч байсан цэнхэр үст Э.Цэрэнгийн бэр Н.Байгальмаагийн талаар үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл ар араасаа хөврөх болсон нь олныг талцуулахад хүргэсэн билээ. Нэг хэсэг нь энэ бүсгүйг өрөвдөж байхад нөгөө хэсэг нь ёстой л үзэн ядсан гэхэд хилсдэхгүй.

Өнгөрсөн тавдугаар сард Эстони улсын иргэн Рой Страйдер Н.Байгальмааг өөрийг нь хуурч 230 сая төгрөг завшсан гэх мэдээллийг өгсөн. Ингээд элдэв мэдээлэлд “ээрэгдэх” болсон бэрийнхээ тухай Э.Цэрэн цахим хуудсандаа ам ангайсан нь ёстой л гал дээр тос нэмэх шиг зүйл болсон. Тэрбээр “Ямарч тохиолдолд би бэрдээ хир халдаахгүй өмөөрдөг байсныг бүгд гэрчилнэ. Нөхрөө ажил хийхэд 30 минут тутам залгаж түүнийг зүгээр ажиллуулдаггүй байсныг хамт ажиллах бүх хүн гэрчилнэ. Би хэрэндээ бэрдээ их сайн байсан ч тэр бидний сүүлийн таван жилийн амьдралыг там болгосон юм” гэх зэргээр бэрээ муулж, хүүгээ өмөөрч бичсэн нь гэр бүлийн хэрүүл маргаан юм шиг харагдаж байгаа нь илт.

Тэмээтэй аялагч бүсгүй Н.Байгальмаа 25 дугаар суваг телевийн “Танайд хоноё” нэвтрүүлгээр Алтантүрүүтэй ярилцсан нь түүний тухай хүмүүс  өөр өнцгөөр хархад хүргэв. Гэхдээ цөөн хэсэг нь л энэ бүсгүйг өмөөрсөн юм. Уг асуудал өнөөдөр олны анхаарлын төвөөс гараад байгаа. Тэгвэл Н.Байгальмаа бүсгүйг хорлох гэж найман сая төгрөгийн хахууль авсан хүмүүсийн хоорондын чат ил болжээ. Энэ бүсгүйн нэр хүндэд зориудаар халдсан хэргийн захиалагч одоогоор нууц байна.

3 сэтгэгдэлтэй

  • Нэргүй

    2018-07-27 13:38 at 13:38

    Энэ хүүхэн юу ч гэж худлаа ийм юм зохиож жүжиглэж бж мэдэх аймаар яашка шдэ. Увс хүнд итгэхэд ер нь бэрх шүү хүмүүс ээ. Ойр тойрныхоо увс хүнийг анзаараад нэг үзээрэй. Мөнгө албан тушаал нэр төрийн хойноос яаж ч юу ч хийж бхаас буцахгүй. Тэрэн дээрээ энэ байгалаа бол бүр худалч жүжиглэгч нэгэн шүүү

    Хариулах

  • шударга хүн

    2018-07-27 14:34 at 14:34

    дээр бичсэн тэнэгт хэлэхэд увс хүн гэж юу байдаг юм. албан тушаал нэр төрийн хойноос халхууд ч ялгаагүй юу ч хийхээс буцдаггүй биздээ. яс үндсээр доромжлоод байхгүй шүү

    Хариулах

  • хохино

    2018-07-27 15:51 at 15:51

    Энэ хүүхэн амьд шулам шүү

    Хариулах

хохино сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй