Орон нутаг руу хүн тээвэрлэдэг таксины жолооч үйлчлүүлэгч эмэгтэйг хүчирхийлсэн хэрэг өнгөрсөн лхагва гаригт(2018.07.25) гарчээ. “Драгон” хүнс барааны захын урд зогсоолд Улаанбаатар-Өвөрхангай чиглэлд үйлчилгээнд явдаг автомашины жолооч 29 настай эрэгтэй 31 настай эмэгтэйг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үед нь далимдуулан автомашин дотроо хүчирхийлсэн байна. Тухайн үед согтуу байсан эмэгтэй Өвөрхангай аймаг руу явахаар тус машинд суусан бололтой.
Эргэн сануулхад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт мөн л биеэ авч явах чадваргүйг нь далимдуулан үйлчлүүлэгч эмэгтэйг таксины жолооч хүчирхийлсэн хэрэг гарсан билээ.
Өнөөдөр 1.3 сая хүн амтай Улаанбаатар хотод иргэдийн цөөнх нь л найдвартайг нь бодож такси дууддаг байна. Албан бус тоогоор нийслэлд 40 мянга гаруй халтуурчид хөдөлгөөнд оролцдог. Өдөр нь ажлаа тараад харих замаараа халтуур хийж хазайх ч хүмүүс бий. Манайд хувиараа таксинд явагсад буюу халтуурчдад тавих хяналт байдаггүй. Үүнээс болоод өнөөдрийн байдлаар
1. Түгжрэл
2. Хяналтгүй техник, осол
3. Гэмт хэрэг ихээр үйлдэгддэг
4. Жолооч нар хүссэн үнээрээ явдаг
5. Хүрэх газар нь хүргэдэггүй
6. Бүдүүлэг үйлчилгээ
7. Иргэд гомдлоо гаргах газар байхгүй зэрэг асуудлууд үүсдэг. Иймд та шөнө оройн цагаар замдаа таарсан унааг хөлслөх бус найдвартайг нь бодож дуудлагын такси барих, танил дотно хүмүүсээрээ гэртээ хүргүүлж болзошгүй эрсдлээс өөрийгөө хамгаалаарай.
1 comment
Монгол эрчүүдийн чадах зүйлүүд:
Архи ууж агсан тавина
Тамхи татаж бусдыг хордуулна
Авгай хүүхдээ тэжээх чадахгүйдээ мөнхийн уур уцаартай явж бусдад гай тарина
Чадалтайн өмнө сүү долоосон гөлөг царайлж чадалгүй эмэгтэйчүүдиыг бол яаж л бол яаж доромжилж тэнэгтэнэ хүчээ гаргана
Архи харахаараа алт олсон аятай улангасан дайрна
Эрүүл үедээ хүний өөдөөс эгцэлж ч харж чадкү халсан үедээ арслан бараас дор ааш гаргаж хувирна
Хирээ угаагаад шиврээ арилгаад явж чадкү эмэгтэйчүүддээ бүх төрлөөрөө гологдоно
Үнэн үг хэлсэн эмэгтэйг өширхөж хэл ам хийн зодох балбахдаа тулна
Одоо бүр унжсан харыгаа захирах чадваргүй араатнаас дор ухамсартай болж таарсан хүүхнээ хүчинддэг болж. Шоронгоор дүүрэн хүчин хийсэн эрчүүдтэй улс боллоо доо ичиг ичиг тэнэгүүд!!!