Монголдоо ганц эмчилгээний аппарат үерийн усанд эвдэрчээ

2018-07-19 14:461min6
hsyt

Хоёр өдөр үргэлжлэн орсон усархаг борооны үеэр Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн нэг давхар үерийн усанд автаж хорт хавдар эмчлэх туяаны аппарат гэмтжээ. Аппаратын зарим хэсэг ажиллагаагүй болсноос 400 орчим мянган ам.доллар шаардлагатай болсон байна.  Монголдоо ганц байдаг туяагаар эмчлэх уг аппаратыг хөнгөлөлттэй зээлээр буюу гурван сая ам.доллараар авсан билээ.

Уг аппарат нь цацраг туяагаар шардаг, туяа цацардаг учраас зоорийн давхарт төхөөрөмжийг байрлуулсан байжээ. Гэтэл үерт зарим хэсэг нь ажиллагаагүй болсон тул холбогдох албаныхан яаралтай арга хэмжээ авч, санхүүжилтийг шийдэх хүсэлтийг гаргаж өгөхийг Засгийн газраас хүссэн саналаа хүргүүлжээ.

6 сэтгэгдэлтэй

  • Зочин

    2018-07-19 16:01 at 16:01

    Хурдан гаргаж өгөөчэээээ

    Хариулах

  • Зочин

    2018-07-19 16:15 at 16:15

    ЭНЭ МЭДЭЭГЭЭР ДАНДАА БҮТЭЛГҮЙ МУУ ТАЛЫН ЗҮЙЛ Л ГАРАХ ЮМ БИД ИЙМ БҮТЭЛГҮЙ БОЛЧИХСОН ЮМ УУ

    Хариулах

  • Зочин

    2018-07-19 16:51 at 16:51

    Дээврээсээ ус гоожуулаад л байж байдаг даргыг шууд хал, Олон хүний эрүүл мэндээр нааддаг гар вэ,

    Хариулах

  • 1

    2018-07-19 17:14 at 17:14

    яаралтай арга хэмжээ авахгүй бол олон хүний амь амьдрал шийдэгдэх хэрэг байна даа. байгалийн гамшгийг одоо яалтай ч билээ дээ. гэхдээ л ус орохгүй байлгах суваг шуудуу ухах чюм уу арга хэмжээг урьдчилан аваагүй байна даа.

    Хариулах

  • зочин

    2018-07-19 18:04 at 18:04

    Даргын хариуцлагагүйн бодит жишээ байна.

    Хариулах

  • Ярихаас хэтрэхгүй ээ

    2018-07-19 22:44 at 22:44

    Хүрэлсүхшадар сайдын албыг хашиж байхдаа онцгой байдлыг хариуцаж ажиллахдаа гамшгийн эрсэдлээс сэргийлэх үндэсний бодлого гэж боловсруулалгүй шуодож ирсэн байна.Болвовсруулах толгойн хүрэхгүй л дээ. Ерөнхий болоод саяхан л гамшигаас сэргийлэх хурал ч гэвүү форум гэлүү хэдэн өдөр шоудоод бодиттай хийсэн юмгүй биздээ. Асуудлыг хийж шийддэг болохоос яриснаар шийдчихдэггүй юм

    Хариулах

1 сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй