Б.Дашзэвэгийг “гүтгэж” хуурамч гомдол мэдүүлсэн иргэн амиа хорложээ

Бага насны хүүхэд хүчирхийлэхээр завдсан хэрэгт буруутгагдан Амгалангийн 421 дүгээр нээлттэй хорих ангид ял эдэлж буй сэтгүүлч Б.Дашзэвэг “Өдрийн сонин”-д ярилцлага өгчээ. Түүнийг өнгөрсөн оны аравдугаар сард Шадивлан дахь зусландаа харих үед нь хөрш айлын н.Батмөнх гэх иргэн хүүхдээр далимдуулан мөнгө нэхэж, цагдаагийн байгууллагад хуурамч гомдол гаргажээ. Тухайн иргэн амиа хорлосон гэх мэдээлэл байна. Энэ талаар Б.Дашзэвэг

“Хүн чанар минь зулгааж байцаагчийн үгийг толгой дохин зөвшөөрснөөс өөрийгөө хар нүхэнд унагачихлаа. Тухайн үед хөрш айлын Батмөнхийн хөл муутай охин үхэр хариулж явсан юм. Би аавтай нь ярилцаад явж байтал охиных нь өмд норчихсон чичрээд байсан юм. Охин даарчихсан байсан. Би өвдгийг нь барьж дулаацуулах гэтэл аав нь “Та миний охины биед битгий хүр” гээд л аваад явчихсан. Тэгээд Батмөнх намайг мөнгө өг гэсэн. Эхлээд би уурласан. Яагаа ч үгүй байж юун мөнгө өгөх вэ гэж бодсон. Дараа нь нэр хүндэд чинь халдана гэхээр нь айсан.

Би тухайн үед мөнгө бага 300 мянга байна гэж хэлсэн. Би ажилтай тул 1,2 хоногоос авчирч өгье гэж хэлсэн. Тэгсэн Батмөнхийнх “баталгаа бичиж өг” гэв. Тэд бүр яг ийм үг бичиж өг гэсэн. Бичиж өгсөн л дөө. Хэд хоноод очиход цагдаа, шүүхийнхэнд нөгөө бичиж өгсөн баталгааг мань гол материал болгоод өгчихсөн байсан. Үйл явдлыг завдсан болгоод мэдүүлэг өгсөн юм билээ. Тэдний гнэр бүлийнхэн дараа нь уучлаарай гэж хэлсэн.

Монголчууд хүүхдийн хүчирхийлэл гэж шуугиж байсан өдрүүдэд худал мэдүүлэг өгсөн. Энэ хурц үеийг ашиглаж мөнгө олох санаа Батмөнхөд төржээ хөөрхий. Тэгээд буруугаа бодоод амиа хорложээ. Надад есөн жилийн ял оноосны дараа Батмөнх надтай уулзахдаа “Яанаа би таниас мөнгө авах л гэсэн юм. Шоронд суучихна гэж огт санаагүй” гэж хэлсэн…” хэмээжээ.  Энэ хэрэг явдалын дараа н.Батмөнх “Би 46 настай, Дашка 70 насыг хол давсан. Дашка есөн жил амьд байх болов уу” гэж байгаад боож, амиа хорлосон байна.

9 thoughts on “Б.Дашзэвэгийг “гүтгэж” хуурамч гомдол мэдүүлсэн иргэн амиа хорложээ

  1. Нэргүй 2018-06-29 13:33 at 13:33

    манай шүүх ингэж хэрэг илрүүлж шүүж тасалдаг ажлын чадвар мэргэжлийн ур гэж байхгүй зөвхөн мөнгө өгвөл хөдөлдөг нь үнэн байна

    Хариулах
  2. irgen, 2018-06-29 14:58 at 14:58

    mordogch baizaagch nar dendyy archaagui, chadvargui ni haragdaj baina,,,mergejliin chdavar muutai hymyys hynii amdralaar toglood,,,,icheech

    Хариулах
  3. й 2018-06-29 16:07 at 16:07

    Худлаа нийтлэл биш биз

    Хариулах
  4. Эрдэм 2018-06-29 16:13 at 16:13

    Монголын Хууль Хяналтын байгууллага мөрдөн шалгах ажиллагааг тэгээд ийм маягтай хийдэг гэж хэлэх гээд байна аа даа… Үгүй байх аа.

    Хариулах
  5. уншигч 2018-06-29 16:19 at 16:19

    Цагдаа хуурамч материал бүрдүүллээ гэж бодоё,прокурор бас худлаа хянах уу?шүүх ийм зүйлд 9 жилийн ял өх үү?энэ хугацаанд төмгөөлөгч нь юу хийж байхав,дээд шүүх юу? хянасан байхав,хүн үнэмших аргагүй юм бичиж амьтаны толгой эргүүлэх хэрэггүй,тэгвэл Дашзэвэг юу үзэж харж мэдүүлэг дээрээ гарын үсэг зурж байсан хэрэг вэ?хэвлэл мэдээллийхэнд сэтгүүлчидэд хэм хэмжээ гэж байдаг уу?ийм ноцтой асуудлыг баримтжуулаж байж олонд мэдэгдэх нь чухал,охины эцэг нас барсан бол Дашзэвэг юу ч гэж ярьж болох шүүдээ?

    Хариулах
    1. Нэргүй 2018-07-01 05:07 at 05:07

      Дэшзэвэг оюутнуудтай ч учир ургуулдаг . Зохиомж дээд сургууль дээр түүний шалиг занг багш,сурагч нар андахгүй

      Хариулах
  6. Б.Дашзэвэгийг “гүтгэж” хуурамч гомдол мэдүүлсэн иргэн амиа хорложээ | Чухлыг онцлов 2018-06-30 15:22 at 15:22

    […] Эх сурвалж:updown.mn […]

    Хариулах
  7. Нэргүй 2018-07-08 05:44 at 05:44

    Ганц сонины нийтлэлээр дүгнэх хэцүү юм. Ер нь огт гэмгүй хүн юунаас айж 300 мянгыг төлөх болоод бас баталгаа бичээд гарын үсэг зурдаг юм бол?

    Хариулах
  8. Нэргүй 2018-07-08 05:53 at 05:53

    Бас өмд нь норсон хүүхдийн өвдөгийг барьж дулаацуулна гэж, аавтай нь ярилцаж явсан юм бол аав нь өмдийг нь сольж барихаас шууд аавынх нь урдуур ороод арчилна гэдэг нь нэг л ойлгомжгүй санагдах юм. Бас нөгөө хүн нь амиа хорлхоынхоо өмнө “Би 46 настай, Дашка 70 насыг хол давсан. Дашка есөн жил амьд байх болов уу” гэж байгаад боож, амиа хорлосон байна гэхээр амиа хорлохыг нь хүн хараад сонсоод юу ч хийхгүй харж байсан юм болов уу? Хэрэв тэр хүн, гэр бүл нь ирж уучлалт гуйсан бол өдийд Дашзэвэг давж заалдаад явж баймаар санагдах юм.

    Хариулах

irgen,-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн