Урд хөршид хүний наймаанд өртсөн монгол эмэгтэй нутаг буцаж чадахгүй “гацжээ”

УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газарт монгол эмэгтэйг эх оронд нь авчрах  үүрэг оноосон боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна.

БНХАУ-ын талаас манай улсын иргэнд удаан хугацаагаар виз хэтрүүлсэн гэх үндэслэлээр их хэмжээний мөнгөн торгууль ногдуулжээ. Энэ мөнгийг барагдуулсан үед эх орон руу нь гаргана гэсэн байна. Тухайн эмэгтэй нь хүний наймаанд өртсөн дүүгээ нутагт нь авчрахаар Эрээн хотыг зорьж, Монгол Улсаас  тус хотод суугаа  Консулын газарт хандсан боловч хариу арга хэмжээ авалгүй хүнд суртал гаргасаар удаан хугацаа өнгөрснөөр хүний нутагт “гацах” болжээ.

Уг эмэгтэйн дүү нь Өвөр Монгол руу наймаа хийхээр яваад хүний наймаанд өртөж дөрвөн жил гаруй айлд зарцлагдаж, бусдад зодуулж арайхийн Эрээн хот руу зугтаж иржээ. Зарим эх сурвалжийн хэлснээр манай улсын иргэн 2018 оны 3 сарын 18-нд  эрээний консул дээр зугтаж ирэхдээ бүх биендээ шархтай үүдэн шүдээ цөмлүүлж тархины ясны гэмтэл авч бас бие давхар болсон байсан гэх мэдээлэл байна. Мөн энэ сарын 13-нд БНСУ-аас Монгол Улсад суугаа Өмнөд Солонгосын иммигрэйшнд нялх хүүхэдтэйгээ 15 цаг байцаалт өгсөн  манай улсын иргэн Я нь хандахад “Бидэнд хамааралгүй, БНСУ-ын  иммигрэйшнд гомдлоо гаргаж болно” гэх хариулт өгсөн байна.

4 thoughts on “Урд хөршид хүний наймаанд өртсөн монгол эмэгтэй нутаг буцаж чадахгүй “гацжээ”

  1. b 2018-06-26 16:49 at 16:49

    hunii nutagt yugaa hiih gej yavdag yum be dee

    Хариулах
  2. zochin 2018-06-26 17:19 at 17:19

    Mongol ulsiin toriin archaagvi baidal. irgenee hamgaalj chaddaggvi Elchin saidiin yaamd konsuluudiig tatan buulguul taarna.

    Хариулах
  3. Нэргүй 2018-06-26 21:20 at 21:20

    mongolchuud iim aimshigiig urid n nom n deerees l unsdag bilaa AH iin ardchilaliig ANANH bolgoson aimshigt niigem MANiin ued iimaimshigiig hezee ch uzej bigaagui ene Namiin ued uls shig orshin togtnoj bisan MAH bisan tsagt Mongol ulsiig hogjino gedegt ITGEDEG

    Хариулах
  4. Magnai 2018-06-27 03:02 at 03:02

    Konsul.elchin.gedeg.tuhain.ulsiinhaa.tumen.olnii.tuluu.alillah.um.chigee.tom.darga.bie.tooh.bish.mongol.tumnee.l.gesen.setgeltei.baimaar.bna.daa.hund.surtlaa.hya.ene.bol.amya.bod.gesentei.ijil.ug.

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн