Цагдаагийн алба хаагчийн биед халдаж, элдвээр доромжилсон иргэн  Б-д  Зөрчлийн хуулиар хариуцлага тооцжээ. Тэрбээр өчигдөр Сүхбаатар дүүргийн  нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож явах үедээ зөрчил гаргахдаа цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны  шаардлагыг биелүүлэлгүй зүй бус авирласан байна.

Жолооч Б-д  Зөрчлийн тухай хуулийн 14.7.30 зүйлд заасан зүйлчлэлээр хариуцлага тооцжээ. Энэ нь ‘3амын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч урсгал сөрсөн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно’ гэж заажээ. Мөн Мөн төрийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж

By updown

5 thoughts on “Цагдаагийн албан хаагчид гар хүрсэн жолоочид хариуцлага тооцов”
  1. Зөрчлийн хууль гэж инээдтэй юм байх юмаа. Жийптэнгүүдийн 1 таваг хоолных нь мөнгөөр торгож байна шүү дээ. Дунд шатны албан тушаалтнууд, компанийн захирлууд, жийп унасан амьтад цагдаа нарыг үнэхээр дээрэлхэж байна даа

  2. НОВШУУД ӨӨРСДИЙНХӨНДӨӨ ТААРУУЛЖ ХИЙСЭН ХУУЛИАРАА МАН-ЫН ГИШҮҮДЭЭ ХАМГААЛЖ БАЙГААГ ЮУ ГЭЖ ОЙЛГОХ ВЭ?

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн