Халтар арвайн замбаа
2018-06-26 13:591min

Халтар арвайг хуурч тээрэмдэж замбааг гаргаж авна. Замбаан гурилыг хярманд хийж, шар тос орхино. Халтар арвайн замбааг ингэж хэрэглэх нь нэг ёсны хоолны хэрэгцээг хангана. Эх сурвалж: “Уламжлалт Монгол хоолны 99 жор ном”-оос
20 min
-
1

Хярмыг чанана.
-
2

Хярмандаа шар тос хийж хайлуулна.
-
3

Арвайн гурилыг элсэн чихэртэй хольж багсраад аяганд хийж голд нь хонхор үүсгэнэ.
-
4

Шар тостой халуун хярмыг аягатай арвайн гурилны хонхорт хийж, амны халбагаар гаднаас нь дотогшлох чиглэлээр хольж зуурч бэлэн болгоно.
-
5

Эх сурвалж: 1000 жор.мн
