Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хэсгээр бороо орж, сэрүүсэхийг ЦУОШГ-аас анхаарууллаа. Тухайлбал, зургадугаар сарын 27-нд буюу маргааш баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар, 29-30-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.
Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна. Улаанбаатарт, шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.