Шар айрагт бидний мэддэггүй нууц олон бий. Энэ ундааг хэрэглэснээр зарим эрчүүдэд эм шинж илэрч, улмаар бэлгийн сулралтай болдог. Харин эмэгтэйчүүдийн дуу хоолой ааш зан нь эршүүд болж, сахал үс нь ургах нь ч бий. Өөрөөр хэлбэл эрэгтэй, эмэгтэй хүний аль алиных нь дааварт сөрөг нөлөө үзүүлдэг.

Хиймийн ухааны доктор И.П.Клименко шар айрагны тухай лекцэндээ ийнхүү дурджээ.“Шар айрган дахь тэдгээр хүчтэй нэгдлүүд нь эр хүний дааврыг дарангуйлж эмэгтэйлэг болгож байгааг бид шууд анзаардаггүй. Бөгсөн биеэрээ тарган, харвин, хөх нь унжсан учир нэлмэгэр хувцас өмсч гадуур явдаг эрчүүл ихэсч, гэр зуураа хэвтэж, буйдан, зурагтын удирдлагыг л “шүтсэн” эр ч биш эм ч биш, тийм саармаг хүйстнүүд битгий олшроосой гэсэндээ л энэ бүхнийг би нийтэд дэлгэсэн билээ. Тийм саармаг хүйстнүүдийн хэрүүлч, гомдомхой онцгүй зангийн талаар энд дурдаад ч хэрэггүй” гэжээ.

2000 он гартал шинжлэх ухаан хүний биед спиртийн төрлийн ундаанууд хортой, сөрөг нөлөөтэй л гэж сануулдаг байснаас биш хүний бэлгийн эд эс, дааврын бүтцэд хүчтэй нөлөөлдгийг нарийн тогтоогоогүй байсанд л хамаг учир байгаа юм.

Шар айрагны гол түүхий эд болох зөрөг цэцэгт агуулагддаг фитоэстроген буюу ургамлын эм бэлгийн даавар нь улаан хошоонгор, царгас зэрэг ургамлуудад байдаг учир уламжлалт эмнэлгийнхэн болоод малчид эрт үеэс эдгээр төрлийн ургамал, ногоо ургасан газруудад малаа бэлчээдэггүй, ийм ургамлуудыг малдаа өгөхийг цээрлэдэг, эм тангийн найрлагад хүртэл оруулдаггүй байж. Ийм төрлийн ургамал идсэн мал хээл авдаггүйг Австралд хийсэн туршилт хүртэл нотолсон байдаг.

Эмэгтэйчүүдийн бие уян налархай, арьс нь зөөлөн, дуу хоолой нь намуухан, ааш зан нь уян байдаг нь өнөө эстрогений нөлөө. Байгалиасаа ийм зохицуулалттай байтал бид шар айраг уух тоолондоо дааврын эд эсийг өөрчлөх бодисыг хүлээж аваад байвал үндсэн дааврууд маань хувиралд орж зөрөг цэцгийн найрлага дахь эм бэлгийн даавраар тэтгэгдэж эхэлнэ гэсэн үг.

Хэвлий, өгзөг, гуя хэсгээрээ таргалж, хөх нь үл мэдэг томордог юм байна. Шар айрагны хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлдэг Чех улсад шар айраг ихээр хэрэглэдэг эрчүүлийн хөхөнд сүү орж байсан тохиолдол хэд хэдэн удаа тэмдэглэгджээ.

By updown

7 thoughts on “Шар айраг эрчүүдийг эмэгтэйлэг шинжтэй болгодог”
  1. MASH UNEN SHUU 17 NASNAASAA SHAR AIR IH HEREGLSEN 35 NAS HUREED HOR NOLOOG ANH SONSSON .MOOM ZOOM UNJUH BOL NAAD ZAHIIN ASUUDAL. ZURH TOMORSON , UE UE SALGALDAG , DEER HI MASH AIMHAI BOLGDOG. ALIVAA SHIIDVER GARGAH ENE TER DEER MASH DOROI BOLGDOG SHUU. SETGEHUI MUUTAGDAG OI SANAMJ HETSUU BOLSON BSAN . YG 3 JIL SPORTOOR MASH ERGHIMTEI HICHEELLEJ BAIJ DEERH ASUUDALUUDIIG DAVAN TUULSAN . ODOO ARHI DARS OGT HEREGLEHGUI BNA BAINGA DUGUI UNAJ OVLIINIIN SARD L MASHIN UNAJ BNA. INGEED IREHLEER URID NI YMAR TENEG BAISNAA BODOOD INEED HURCH BDG SHUU.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн