Дэлхийн хоёрдугаар дайны үед Гитлерийн Германы цөмийн бөмбөгийн хөтөлбөрийг зогсооход үнэтэй хувь нэмрийг оруулсан офицер Йоахим Реннеберг 99 насандаа таалал төгслөө. Нацистын Германы цөмийн хөтөлбөрт хамгийн өндөр ач холбогдолтой гидр-электр станц Норвегийн Веморк хотод байрлаж байсан бөгөөд тус станцыг устгах «Ханнерсайд» тусгай ажиллагааг Йоахим Реннеберг удирдаж байв.
Тэгэхэд дөнгөж 23-хан настай байжээ. Түүний багийн эхний ажиллагаа амжилтгүй болсон бол хоёр дахь оролдлогоороо станцийг бүхэлд нь устгасан байна. Германы цэрэг Норвег руу 1943 онд довтлоход Реннеберг Англид дүрвэн очиж, тэнд цэргийн эрдэмд суралцжээ.