Б.ЯРУУ

Сүхбаатарын талбайд өнөөдөр (2017.03.31) оффшорчдыг эсэргүүцсэн тайван жагсаал боллоо. Энэ жагсаалыг “Ард түмний онц зөвлөл”-ийн санаачилгаар 12:00-16:00 цагийн хооронд зохион байгууллаа. Тус зөвлөлд нийт 30 гаруй ТББ байгууллага нэгджээ.

Санаа нь зөв ч, ард нь бүлэг этгээдийн ашиг сонирхол нуугдсан байж мэдэх, нэг л эргэлзээтэй энэ жагсаалд УИХ-ын гишүүн асан Т.Уянга, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, “Босоо” хочит С.Ганбаатар, УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ нар оролцож үг хэлсэн юм. Мөн МУГЖ У.Далантай, МУГЖ С.Батсүх нар ирж ая дуугаа өргөв.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр энэ жагсаалд нэгдэж буйгаа илэрхийлэн тайзан дээр үг хэлсний дараа иргэдтэй гар барин мэндэлж байв. Түүнийг тойрон бүчих олны дунд Н.Энхбаярыг оффшор данстай гэдгээ  өөрөө хүлээн зөвшөөр хэмээн хэлж, шаардах, асуулт тавих хүмүүс цөөнгүй байлаа. Нөгөө талаар ямар ч жагсаал цуглааны тэргүүн эгнээнд явж байдаг Г.Уянга, С.Ганбаатар, З.Баянсэлэнгэ нарыг харсан хүмүүс “Энэ бол захиалгатай жагсаал болж таарлаа” хэмээн хэлэлцэж байх нь чих дэлсэв.

Жагсаалыг зохион байгуулагчид 50 мянга гаруй иргэн энэ арга хэмжээнд нэгдэнэ гэж тооцоолсон байна. Гэвч 5000-6000 гаруй иргэн оролцож буй талаар АТОЗ-ын удирдах зөвлөлийн гишүүд хэлсэн. Тус зөвлөлийн удирдах гишүүн Ж.Батхүү хэлэхдээ энэ жагсаал ямар ч ашиг сонирхлын бус ард түмэн санал бодлоороо нэгдсэн түр зөвлөлийг байгуулсан жагсаал болж байгаа гэсэн юм.

Харин тус зөвлөлийн зарим гишүүд энэ жагсаалд нэгдсэн улс төрчид ямар ч мөнгөний туслалцаа үзүүлээгүй, өөрсдөө уриа лоозонд сая гаруй төгрөг гаргасан зэргийг хэлж байв. Мөн зарим нь энэ тухай илүү мэдээлэл өгөхөөс татгалзаж байсан юм.

Жагсаалд оролцогчдоос энд ирсэн зорилгынх нь талаар асууж сонирхох явцад иргэдийн 50 гаруй хувь нь энэ арга хэмжээний тухай ямар ч ойлголт, мэдээлэлгүй  байсан бол зарим нь долдугаар сарын 1-ны үйл явдал дахин давтагдах вий гэсэн айдастай байгаагаа нуусангүй.

Үүнээс гадна оюутан залуус ч энэ жагсаалд идэвхитэй оролцож байна. Оффшорчдыг эсэргүүцсэн жагсаалд залуусын идэвхи оролцоо сайн байгаа мэт харагдавч тэд энэ арга хэмжээний тухай бас л ойлголт байхгүй гар, хүзүү, малгайндаа цэнхэр тууз яагаад уясан учраа ч мэдэхгүй байх юм.

Учрыг лавлавал “Үүнд заавал хариулах шаардлагагүй” гэсэн хариулт өгсөн юм. Тэгвэл жагсагчид цэнхэр туузтай байгаа нь гадны улс орны жишгээр нэгэн зүйлд нэгдэж буйгаа илэрхийлсэн тэмдэг юм байна. Энэ үеэр  таяг тулсан хөгшин эмээ нар иргэдээс  гарын үсэг олон цагаар цуглуулан явж байгаа нь мөн л сонирхолтой.

Тэдний хэлсэнээр эх орныхоо төлөө тэмцэх цаг нь болсон төдийгүй оффшорчдыг огцруулах хэрэгтэй учраас гэсэн нэг л утгатай тайлбар өгч байв. Зарим иргэдийн хувьд жагсаалыг зохион байгуулсан лоозон барьсан хүмүүст саналаа хэлж шаардлага тавьсан юм.

Энэ жагсаалд нэгдэж байгаа иргэдээс гарын үсэг цуглуулж байгаа нь хангалтгүй, зохион байгуулалт муутай, Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан захиалгат жагсаал болж байна  хэмээн бухимдаж байгаа нь харагдсан. Мөн иргэд цахим хуудаснаа өөрсдийн сэтгэгдлээ илэрхийлжээ.

“Оффшор…! Ард түмний онц түр зөвлөл ТББ  (АТОЗ)” цахим группт иргэн M “Би нам бус эгэл жирийн иргэн.07.01 өдрийг мартсан уу. Энэ Н.Энхбаяр юу хийж явна. Ийм тэмцэл би хүсээгүй. Хэн нэгний шоу болгож байгаа юм биш биз гэж би хэд хоногийн өмнө пост бичсэн. Хойморт нь заларч байхыг бодоход захиалгат ээлжит шоу бололтой. Ард түмний сэтгэлээр тоглож ханахгүй байна уу араатанаас дутуугүй улс төрчид өө. Би явлаа” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Жагсаалыг сонирхсон иргэд УИХ-ын гишүүн асан Г.Уянгын үгийг сонсох үеэр түүнээс “Та Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх үү” хэмээн асуухад тэрбээр “Миний нас болоогүй” гэж хариулав. УИХ-ын гишүүн асан Г.Уянга хэрвээ 45-тай байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөс буцахгүй байсан бололтой.

Үүний дараа жагсагчид төрийн ордныг тойрч Чингисийн хөшөөний урд зогсож уриа лоозонгоо барьсаар “оффшорчдыг эсэргүүцэж байна. С.Баярцогт, С.Баяр нарыг баривчил” гэж нэгэн дуугаар дуугарснаар жагсаал өндөрлөв. Өнөөдрийн зохион байгуулсан жагсаалын гол зорилго нь Оффшор данстай улс төрчдөд хариуцлага тооцох, шударга нийгмийн тогтолцоог бий болгоход оршиж байгаа аж.

Аливаа тайван жагсаал, цуглааны ард ямар нэгэн ашиг сонирхол нуугдаж байдаг нь нэгэнт тодорхой болсон. Жагсагчдад мөнгө өгөөд цуглуулдаг аргын талаар ч иргэд мэдээлэлтэй болсон. Энэ удаагийн жагсаалын цаад зорилго нь арай өөр өнгөтэй гэдэг нь оролцогчдын асуултад хариулахаас татгалзах, тайлбарлах шаардлагагүй хэмээн уцаарлах зэргээс харагдаж байв. Энэхүү жагсаалыг зохион байгуулагчид ирэх сарын 5-нд дахин жагсаал хийх гэнэ билээ.

By updown

19 thoughts on “Иргэдийн итгэлийг “наймаалцсан” жагсаал хэнд илүү ашигтай вэ?”
  1. Ene medeeg oruulj bga hun busad comment bichsen humuusee ta nar ymar geechin uruu doroi bodoltoi ym be?yagaad ard tumen hedhen luivarchdin esreg jagssanig zahialgatai ardaa ezentei ene ter gd hudal sensaatslaad bga ym be?ATOZ gej baiguulagdaad nileen hugatsaa bollo.ard tumnig sereej temtseld urialan duudahgej olon honog olon hun ajillalaa.ene humuust unen setgeleesee talarhaj bn.bid ur huuhed ach zee narinhaa ireeduin sahan amidralin tuluu temtseh tsag bolson.

  2. ЧАМШИГ МӨНГӨӨР МАРГААШАА ЗАРАХГҮЙ Л ДЭЭ. МӨНГӨӨР ЖИГСАДАГ ЦАГ ӨНГӨРСӨН. ЦААНАА ЗОРИЛГТОЙ ЖАГССАН. ХУЛГАЙД АЛДАГДСАН МОНГОЛЫН МӨНГӨӨ ЭХ ОРОНДОО АВЧИРЧ БОНДЫН ӨРӨӨ ДАРАХ Л ГОЛ ЗОРИЛГТОЙ. ТЭРНЭЭС БИШ ИЙМ ЗҮЙЛ БИЧИЖ СУУДАГ БУУНЫ НОХОД БИШ

  3. МАН-ын захиалгат мэдээ байна .Монгол хүний нэгдсэн эрх ашиг оффшор данстны эсрэг байсан .Энхбаяр,Уянга хэн нь үг хэлж үзэл бодлоо илэрхийлэх нээлттэй..

  4. Г..Ичинхорлоо бүсгүй л энэ олон түмнийг хөдөлгөж чадлаа. Интэрнэт гэдэг агуу хүч юм байна шүү.

  5. Доройтоод амьдарч байхдаа таарсан монголчууд. Нийгмээ өөрчлөхийн төлөө жагсаж байгаа энгийн иргэдийн жагсаалбг бүү мушгиж бичээд бай. Өдрөөс өдөрт өрөндөө баригдаад дундаж орлоготой давхарга байхгүй болж, баян ядуу хоер ангитай болоод байж байхдаа таарна

  6. Доройтоод амьдарч байхдаа таарсан монголчууд. Нийгмээ өөрчлөхийн төлөө жагсаж байгаа энгийн иргэдийн жагсаалбг бүү мушгиж бичээд бай. Өдрөөс өдөрт өрөндөө баригдаад дундаж орлоготой давхарга байхгүй болж, баян ядуу хоер ангитай болоод байж байхдаа таарна

  7. Энэ цуглаанд ямар ч мөнгөний асуудал огт байгаагүй ээ. Харин ч хэдхэн хүний халаасанд ард түмний минь баялаг мөнгөн хэлбэрээр орчихоод байгаа тэр ард түмэнд олгогдох естой мөнгийг эх орондоо авчирах, гэж төрсөн хүүхэд хүртэл өртэй төрж байгаад эмзэглэж сэтгэлээр оролцож үгээ хэлсэн. Сайхан тайван болсон.

  8. Энэ сэтгүүлч бас улс төрчдийн уяаны нохой бололтой хариуцлага тооцох хэрэгтэй!!
    (АТОЗ)-бол жинхэнэ Монгол эх орончдийн нэгдсэн хөдөлгөөн юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн