Монгол Улсын Дээд шүүх Ардчилсан Намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг өнөөдөр (2017.03.31) хэлэлцлээ. Уг асуудлыг өмнө нь Дээд шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд энэ хуралдаанаас гарсан 01 дүгээр тогтоолд заасан намын дүрмийн өөрчлөлттэй холбоотой бичиг баримтын дутууг шүүхэд ирүүлсэн, тогтоолд заасан алдаа, зөрчлөө зассан байх тул Ардчилсан намын Үндсэн дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн Дээд шүүх үзэж, Ардчилсан намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэв.
Эх сурвалж: Улсын Дээд Шүүх