Өнөөдрөөс Замын-Үүд-Эрээний боомт нээлттэй, хэвийн ажиллаж эхэллээ. Хятадын тал өчигдөр 19 жолоочыг нэвтрүүлэхгүй гэснээс болж тэд эсэргүүцлээ илэрхийлж хил хаасан юм. Үүнээс болж хил гарах гэсэн иргэд олон цагаар саатсан төдийгүй жолооч, цагдаа нарын дунд маргаан үүссэн билээ.

Энэ асуудлыг Хил хамгаалах ерөнхий газар орон нутгийн цагдаагийн байгууллагатай хамтран шийдвэрлэж, хилээр гаргасан байна.

Хил хааж жагсаж, эсэргүүцэл үзүүлсэн зарим жолоочийг цагдаагийн ажилтнууд Сайншанд суманд аваачин саатуулаад байгаа аж. Хилийн цаана байсан зарим иргэн олон улсын галт тэргээр Улаанбаатарт ирсэн тухай мэдээлэл байна.

By updown

2 thoughts on “Замын-Үүд боомт хэвийн ажиллаж байна”
  1. зөв дураараа загнадаг хууль зөрчдөг ийм тэнэг хүмүүст төр төмөр нүүрээ үзүүлэх хэрэгтэй харин цагдаа төрийн байгууллага хуулийн хүрээнд ажлаа хийгээрэй

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн