Дэлхий дахинаа алдартай Нарны циркийн жүжигчин Б.Ганжуур, Т.Дэлгэр нарын гайхамшигт хуримын хэсгээс үзээгүй хүн цөөхөн биз ээ. Тэдний тухай цахим орчинд “Баячуудын хүүхдүүдийн хурим” гэсэн тайлбартай оруулсан нь ташаа байв. Тэд өөрсдийн хөдөлмөр хүчээр, ах дүү, аав ээжийнхээ дэмээр амьдралд тохиох энэ гайхалтай хуримын ёслолоо нэр төртэй, гайхам сайхнаар тэмдэглэн өнгөрүүлсэн нь энэ аж. Харин боломжийг олгосон газар бол Зайсан Хилл Event Hall байжээ. Монгол хуримын тогтсон хэв маягийг хэрхэн эвдэж, ямар гайхамшгийг дурсамж болгон үлдээж, бусдад үлгэрлэж болохыг гагцхүү энэ удаагийн хурим олон нийтэд бэлхэнээ харуулж чадлаа.
Энэ бол эхний жишээ. Зайсан Хилл Event Hall цаашид илүү сонирхолтой бүхнээр цахиур хагалан гарч ирэхэд хэзээд бэлхэн байгаагаа хэлж дуулгаж байна. Хуримын ёслолын найруулагчаар ажилласан М.Дорждэрэмийн “Хэрвээ зүгээр л атаархаад байгаа бол ах дээрээ хүрээд ир үүнээс ч илүү хурим зохион байгуулаад өгч болно шүү!!! Продюсер М.Дорждэрэм” гэсэн үгийг энэ далимд эгэл түмэндээ дайя.
Улаанбаатарт олон улсын түвшний томоохон урлаг соёлын үйл ажиллагаа, дотоодын янз бүрийн шоу, концерт, урлаг, спортын тоглолт, үзэсгэлэн яармаг, хүлээн авалт хийх зай талбай бүхий стандартад буюу олон улсын жишигт нийцсэн multifunctional танхим ийнхүү бидний өмнө үүдээ нээлээ.
2 comments
мөнгөтэй юм аа
ingej ix mungu zarchixaad margaash yugaa idej xuuxdedee yugaa uldeex boloo xoorxiis