Монголын тамирчдын болон Олон улсын олимпийн өдөр энэ сарын 23-нд тохиож байна. Монгол Улс анх удаа олимпийн наадмаас медаль хүртсэний 50 жил, мөн наадмаас алтан медаль хүртсэний 10 жилийн ойн тэмдэглэлт өдрийг спортын салбарын төрийн болон төрийн бус бүх байгууллага хамтран орон даяар энэ сарын 23-нд олон арга хэмжээ зохион байгуулж, тэмдэглэн өнгөрүүлнэ.
Олон улсын олимпийн өдрийг тохиолдуулан алдар цуутай тамирчдын парад жагсаалыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Түүнчлэн нийслэл, дүүрэг, орон нутгийн бүх спортын заалыг иргэдэд үнэ төлбөргүй, нээлттэй болгоно. Биеийн тамир, спортын салбарын үе үеийн зүтгэлтнүүд, тамирчид, иргэд Та бүхнийг энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцохыг уриалж байна гэлээ.
2 comments
unen ym uu
wow