Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий F хэсгийн Швед, БНСУ-ын тоглолт Нижний Новгород хотын “Нижний Новгород” цэнгэлдэх хүрээлэнд манай цагаар 20 цагт эхэллээ. Энэ тоглолтыг 42300 хүн үзсэн бөгөөд Швед улсын шигшээ багийн төвийн хамгаалагч Гранквист Андреас 65 дахь минутад торгуулийн цохилтоос шийдвэрлэх гоолыг хийснээр Өмнөд Солонгосыг 1:0-ээр яллаа. Ийнхүү шведүүд энэ тоглолтод заавал хожих үүргээ хангалттай биелүүлж чадлаа.
Английн “Тоттенхэм Хотспур” клубт хүчин зүтгэдэг Сон Хын Мин зэрэг хэд хэдэн шилдгүүдийг багтаа багтаасан БНСУ-ын баг энэ удаа оноо авч чадсангүй.
F хэсэгт Швед, Мексикийн багууд тус бүр 3 оноотой болж, БНСУ болон Германы шигшээ 0 оноотой явна.
1 comment
nice nice..swedish number one..