2018-06-19 07:561min00

Оффист байдаг цайны аяганы 90 орчим хувьд нь аюултай нян агуулдаг

аяга

Аризонагийн их сургуулийн хүрээлэн буй орчны микробиологийн профессор, биологийн шинжлэх ухааны доктор Чарльз Гербагийн тогтоосноор оффист байдаг цайны аяганы 90 орчим хувьд нь аюултай нян, 20 хувьд нь хүний өтгөнд агуулагддаг нян агуулагддаг гэнэ.

Хэргийн гол учир нь бид аягаа нийтийн гал тогоонд порлон ашиглан угаадаг. Гэтэл уг порлоныг байнга, зохих ёстой угаадаггүйгээс аюултай нян маш ихээр хуримтлагдсан байдаг аж. Тиймээс аягаа гэртээ авч явж, аяга сав угаагчинд байнга угааж байхыг судлаач зөвлөж байна.

Эх сурвалж: Mirror