Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Хордсон иргэд “Барс” худалдааны төвөөс жимс авсан байжээ – updown.mn

Хордсон иргэд “Барс” худалдааны төвөөс жимс авсан байжээ

Өнгөрөгч баасан гаригт “Ноён тур” амралтын газарт үйлчлүүлсэн хүмүүс хүнсний зүйлд хордож Эрүүл мэндийн төвд хүргэгдэн иржээ. Энэ сарын 6-ны өдөр  “Багануур” ХК-ийн 40 жилийн ойн арга хэмжээ “Ноён тур амралтын газар болох үеэр 27-79 насны  нийт 72 хүн оролцсон бөгөөд 8-ны өдрөөс эхлэн гэдэс өвдөх, гүйлгэх, дотор муухайрах, толгой өвдөх, халуурах зэрэг хоолны хордлогын шинж тэмдэг илэрсэн байна. Тэдний хоёр нь Халдварт өвчин судлалын үндэсний төв, Багануур дүүргийн эмнэлэгт 14 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж.

 Энэ тухай дуудлага цагдаагийн байгууллагад ирсэний дагуу шалгалтын ажиллагааг эхлүүлжээ. Урьдчилсан байдлаар амрагчид жимснээс хордсон байж болзошгүй юм байна.

Хордсон иргэд энэ сарын 4-ний өдөр Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Барс” худалдааны төвөөс таван төрлийн жимс (тоор, амтат гуа, алим, банана, слив” худалд авсан нь тогтоогджээ. Одоогоор тус амралтын газрын үйл ажиллагааг зогсоож битүүмжлээд байна.

 

One thought on “Хордсон иргэд “Барс” худалдааны төвөөс жимс авсан байжээ

  1. яана даа 2018-06-11 10:24 at 10:24

    БАРС найдваргүй

    Хариулах

яана даа-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн