Тамирчны хамгийн том дайсан бол бэртэл, гэмтэл. Үүний зэрэгцээ эрүүл мэндийн оношлогоо, төрөл бүрийн шинжилгээний лаборатори ус, агаар мэт үгүйлэгддэг. Тэгвэл спортын хүрээнийхэнд баяртай мэдээ дуулгахад, Монголын үндэсний их сургуулийн дэргэд тамирчдад зориулсан эмнэлэг байгуулахаар болжээ.
200 ортой эл эмнэлэгийн дээвэрт яаралтай түргэн тусламжийн үед ашиглах нисдэг тэрэгний дөрвөн зогсоол барих аж. Эл хүрээнд Олон улсын таэквондогийн Монголын холбооны ерөнхийлөгч Ч.Чимэд, Отгон, МҮИС-ийн ТУЗ-ын дарга Л.Мөнхбат нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Сонирхуулахад, өнгөрсөн сард Улаанбаатар хотод олон улсын таэквондогийн Азийн АШТ болсон бөгөөд 2020 онд өсвөр үе, ахмадын ДАШТ-ийг Монголд зохион байгуулах эрх авчээ.
Эх сурвалж: Өнөөдөр сонин
1 comment
Тамирчны , цэргийн гээд тус тусдаа эмнэлгээр яадаг байнаа,