УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга, анагаах ухааны магистр, мэс заслын ахлах зэрэгтэй эмч Б.Бат-Ирээдүйтэй ярилцлаа.

-Сарын өмнө дөрвөн настай хүүхэд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийсэн. Хүүхдийн биеийн байдал ямар байна вэ?

-Дөрвөн настай эмэгтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийсэн. Энэ хүүхэд маань ЭХЭМҮТ-д төрөлхийн цөсний замын битүүрэлтэйн улмаас гэдэс залгуулах мэс заслыг анх хийсэн. Үүнээс хойш элэг хатуурч хэвлийд ус үүсэх, элэгний эмгэгийн эцсийн шатанд орсон байдалтай мэс засал хийх заалт гарсан. Энэ мэс заслыг өнгөрсөн сарын 4-нд Солонгосын АСАН-ы баг, ЭХЭМҮТ-тэй хамтарч хийсэн. Өнөөдөр хүүхдийн биеийн байдал тогтвортой эмнэлгээс гараад эмчийн хяналтад байгаа.

-Донорын хувьд?

-Шинэ хуулиар заавал гэр бүл, төрөл төрөгсдөөс нь эрхтэн шилжүүлэн суулгах заалт гарсан. Тиймээс ээжийнх нь бүлэг өөр байсан учраас аавыг нь сонгож, элэгний зүүн дэлбэнг авч суулгасан байгаа. Өмнө нь гурван хүүхдэд эрхтэн шилжүүлж байсан.

 

-Өвчтөн эмнэлгээс гарсан ч гэсэн эмчийн хяналтад байх уу?

-Насан туршдаа хяналтад байна. Өмнөх хүүхдүүд ч гэсэн байнгын хяналтад байгаа. Шинжилгээгээ тогтмол хугацаандаа өгөөд явна. Хэрэв шинжилгээнд өөрчлөлт гарвал эмнэлэгт хэвтүүлж эмчилгээнийхээ аргыг өөрчилнө. Өмнө нь мэс засал хийлгэсэн гурван хүүхдийн биеийн байдал тогтвортой, хичээлдээ явж байгаа.

-Хүүхдүүдэд эрхтэн шилжүүлэн суулгах шалтгаан нь юу байна. Эцэг эхчүүд юуг анхаарах ёстой вэ?

-Төрөлхийн цөсний замын битүүрэл, элэгний хатуурал, вирусийн гаралтай хатуурлын улмаас элэг хатуурч элэгний эмгэгийн төгсгөлийн шатандаа орж байна. Гуравдугаарт, шалтгаан нь тодорхойгүй элэгний хатуурал байна. Эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүс эмнэлгээс гараад цэвэр орчинд байх ёстой. Яагаад гэвэл дархлаа дарангуйлсан байдаг.

Дархлаа дарангуйлна гэдэг нь халдвар авах эрсдэлтэй. Дархлааг өндөр дарангуйлж байгаа тохиолдолд ханиад томуу, хоол ундны хордлого, бохир гарын өвчнүүдээс сэргийлэх хэрэгтэй. Энгийн хүнээс хэд дахин дархлаа дарангуйлдаг. Тиймээс эмчийн заавар, зөвлөгөөний дагуу эм хэрэглэнэ.

-Манайд ийм өвчтэй хүүхэд хэр олон байдаг юм бол?

-ЭХЭМҮТ-ийн эмч нарын албан бус тоогоор 70-аад хүүхэд байгаа гэсэн. Үүний 20 гаруй нь бүртгэлтэй. Эрхтэн шилжүүлэн суулгах нэн шаардлагатай 15 хүүхэд байгаа. Донороо өөрсдөө олно. Шинэ хуулиар заавал төрөл төрөгсдөөсөө донор нь тэнцэх ёстой. Манайх 2011 оноос хойш ажилласан багаж, тоног төхөөрөмжөөрөө сэлгэлтгүй явсан учраас шинэчлэх шаардлагатай байгаа. Энэ нь манай тулгамдсан асуудал болж байгааг ЭМЯ, Засгийн газарт мэдэгдсэн.

-Эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүүхдүүдэд хөдөлгөөн хорьдог уу?

-Хүүхэд болсон хойно хөдөлгөөнтэй байна. Тэр хөдөлгөөнийг эцэг эх болон тухайн сургуулийн багш нар сайн анхаарч байх хэрэгтэй. Үсэрч харайх, цохих, нэдрэхэд эрсдэлтэй. Энэ сарын 23-нд эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүсийн спортын III наадмыг зохион байгуулна. Үүнд манай элэг, бөөр шилжүүлэн суулгуулсан хүмүүс, тэдний хүүхдүүд оролцдог уламжлалтай. Хүүхдүүд богины зайд гүйдэг.

-Энэ мэс заслыг хэдэн төгрөгөөр хийдэг юм бэ?

-Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал өндөр өртөгтэй болохоор том хүн, хүүхэд гэлтгүй багаж, тоног төхөөрөмж буюу нэг удаагийн хэрэглэлийн 25 хувийг төлдөг.

Р.Оюун

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

By updown

3 thoughts on “Б.Бат-Ирээдүй: Эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай 15 хүүхэд бий”
  1. Үнэгүй элэг шилжүүлэн сулгах хэрэгтэй хүүхдэд донор амархан аав ээж, ах , эгч өгнө авах элэг хүүхдэд жижиг орно үнэгүй суулгаж өгөх хэрэгтэй насанд хүрэгсэдээс хүүхэдэд амьдрал бэлэглэе

  2. Бат-Ирээдүй эмчдээ ажлын амжилт, аз жаргал энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Би 2009 онд цөсний хагалгаа хийлгэсэн. Энэ эмч залуу хүн гэхэд их чадвартай мундаг эмч байна лээ. Ямарч хүндрэл гараагүй. Их сайн хагалгаа хийж өгсөн эмчдээ тэдний багийн хамт олонд их баярлаж явдаг шүү. Олон олон хүмүүст амьдрал бэлэглэж байдагт чинь баярлалаа. Амжилт хүсье

  3. Хавдарийн ихээр рекламдаж хийсэн элэг шилжүүлэн суулгах мэс засалын өвчтөн удалгүй нас барсан байна лээ, бас дахиж нэгийг хийгээд бурханы оронд явуулсан байна_ ТВ радио, сошиал медиагаар яагаад ярихгүй байгаа юм бэ ???????

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн