Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
УИХ-ын гишүүн Д. Муратаас болж сэтгүүлч ял сонсон гэв үү? – updown.mn

УИХ-ын гишүүн Д. Муратаас болж сэтгүүлч ял сонсон гэв үү?

Баян-Өлгий аймгаас УИХ-д сонгогдсон Дакейн Мурат өөрийн аймгийн төрийн албанд ажилдаг нэгэн эмэгтэйг бэлгийн дарамтад оруулах гэж үзээд чадаагүй. Нууц эрхтэнийхээ зургийг түүн рүү удаа дараа явуулж доромжилсон гэх асуудал нэг хэсэгтээ шуугиан тарьсан.

Гэхдээ хуулийн байгууллагаас энэ хэргийг шалгаж байгаа гэх ч хэрэг намжсан бололтой. Тэгвэл тэдний ёсзүйгүй харилцаа болон ёс бус зургийг олон нийтэд дэлгэсэн сэтгүүлчийг Д.Мурат шүүхэд өгсөн байгаа юм. Нөгөө хохирогч болсон эмэгтэй Б.Бахытгүл ч Д.Мураттай эвлэрлийн гэрээ байгуулж, 60 сая төгрөг аваад хуулийнхнаас зугтаасан мэдээлэл байна.

Прокурорын байгууллагаас удаа дараа тэднийг дуудсан ч хэн ч ирэхгүй байгаа гэнэ. Тиймээс тэд энэ хэрэг дээрээ тохиролцож, сэтгүүлчийг яллахаар шийджээ гэсэн сэтгэгдэл олон нийтийн сүлжээнд тарж эхэллээ.

БНН-ын дарга Б.Жаргалсайхан: Муратаас болж нэг сэтгүүлч ял авахаар болж байгаа юм байна. Би бусдын өмдрүү өнгийж явдаггүй. Харин нэгэнт өмднөөсөө халиад ил болсон юман дээр хоёр үг хэлье. Хүнд байх ёстой ёс зүй гээч юм улс төрч хүнд, ялангуяа УИХ-ын гишүүн хүнд илүү байх ёстой л доо. Би ч нэг их сайхан ёс зүйтэй амьтан биш.

Гэхдээ эмэгтэй хүнийг доромжилж, зодож, ёс бус харьцдаг гишүүнд бол ёс зүй ярьна. Харах битгий хэл сонсоход чих тасраад унамаар юмыг ил болгосон тэр нэг муу ядарсан сэтгүүлчээр тахил өргөөд яахнав дээ. Тэглээ гээд ч уг хүний мунаг тачаал хэвээрээ үлдэнэ. Далд юмыг ил болгосон сэтгүүлчийг яллаж байгаа бол энэ асуудалд холбогдож Монголын нэрийг гадаадын хэвлэлээр бичүүлж шившигт хутгасных нь төлөө Казахуудаас, Монголчуудаас уучлал гуйлгаад өөрийг нь зайлуулах хэрэгтэй.

Ард түмний дургүйг хүргэн ач зээ нарынхаа найзуудын доог болон тэр саарал байшинд хоргодож байхын оронд Вьетнамд очиж порно агент байгуулаад сонирхлынхоо дагуу ажиллах хэрэгтэй шүү дээ. Дотоожноосоо гараад дэлхийд Монголын нэрийг дуурсгачихдаг яасан элбэг эд юм тэр! Хомновол таарна.

Тэр Өвөрхангайн нэг гишүүний барьсан боов хөшөөнд хүүхнүүд сунаж мөргөөд байгааг харсан зарим нэг петсовестный дурак өөрийгөө дотоожиндоо бурхан зүүчихсэн явж байдаг юм байна гээд ойлгочихсон байгаа байхгүй юу. Дэмийрч зөнөх гэж энэ… Тэрнийг нь тэгээд Өлгийчүүд сонгож л байдаг…

3 thoughts on “УИХ-ын гишүүн Д. Муратаас болж сэтгүүлч ял сонсон гэв үү?

  1. ккк 2018-06-06 19:58 at 19:58

    браво Жаргалсайхан

    Хариулах
  2. иргэн 2018-06-06 21:36 at 21:36

    Хүний мууд дарласан бол ялаа эдлэх нь зөв

    Хариулах
  3. Баатар 2018-06-07 17:11 at 17:11

    Жагаагийн зөвөө

    Хариулах

Баатар-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн