Энэ жил хур бороо бага, салхи шуурга элбэгтэй, жиндүү сэрүүн зун болж байна. Өвөрхангай аймгийн нийт нутгийн 90 хувь нь гандуу байгаа юм. Өвөл нь зуд болж зун нь ногоо хур багатай байгаа учраас малчид зүүн сумдад отроор зусч байна.
Газар тариалангийн бүс нутаг болох Хархорин сум ч мөн хур бороо багатай байгаагаас үүдэн тариа хураалт төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй гэдгийг салбарын дарга мэдээллээ УЦУОШГ-аас үүлэнд зориудаар нөлөөлөх ажил хийгдэж байгаа ч үр дүнд хүрэхгүй байна. Энэ нь салхины хурд температураас ихээхэн шалтгаалдаг гэнэ.