Замын цагдаагийн барааг хараад “Тэнд цагдаа явж байна. Бүсээ хурдан зүүгээрэй”, гэх жолоочтой өдөр бүр таардаг. Автомашины суудлын бүсийг ял мэт хүлээн авдаг хүмүүсийн хувьд суудлын бүсийг бүслэх нь тийм чухал зүйл биш гэж ойлгодог.
Үнэн хэрэгтээ жолооны ард бүсээ зүүн гэдэг болзошгүй аюулаас таны болон бусдын амь насыг хамгаалж буй хэрэг гэдгийг ойлгодоггүй. Нүглийн нүдийг гурилаар хууран гэдэг шиг бэлэгдлийн чанартай суудлын бүс хэрэглэх нь хэнд ашигтай вэ гэдгийг ойлгох цаг болсон гэлтэй.
Зам тээврийн ослоор нэг жилийн хугацаанд 420 хүн нас барж, түүнээс гурав дахин их хүн гэмтэл авч, хөдөлмөрийн чадвараа алдан, олон хоногоор эмнэлэгт хэвтдэг байна. Эдгээр иргэдийн 82,5 хувь нь хамгаалах бүс хэрэглээгүй гэх шалтгаанаар нас бардаг байна. Зам тээврийн хөдөлгөөнд оролцож байгаа жолооч болон зорчигчдын дунд судалгаа хийжээ. Урд суудалд зорчигчид 73 хувь бүсэлдэг бол тээврийн хэрэгслийн арын суудалд суудаг зорчигчид 82-87 хувь нь бүс бүсэлдэггүй гэж судалгаа гарчээ.
Бүс хэрэглэсний ач холбогдол, зүүгээгүйгээс учрах хор хохирлын талаар манай улсад нарийвчилсан судалгаа одоогоор хийгдээгүй байгаа ч гадаадын зарим оронд хамгаалах бүс хэчнээн их ач тустайг гаргасан тооцоо, судалгаа байдаг аж. Урд суудалд сууж яваа хүмүүсийн гэмтлийг 48-57 хувиар, 90 км/цагийн хурдтай яваа машин осолдоход хүн нас барах явдлыг 55-63 хувиар, толгой, цээжний гэмтлийг 60-85 хувиар, хавирганы хугарлыг 28 хувиар тус тус бууруулдаг болохыг тогтоов.
1 comment
БИДНИЙ ЭСРЭГ ЗАРЛАГДААГҮЙ ДАЙН ЯВУУЛЖ ЭХЭЛЛЭЭ. ЮУН ХҮҮХДИЙН БАЯР, НААДАМ. МОНГОЛЧУУДАА, ЗА БҮР ОДОО БАЛАРЛАА!ХАМГИЙН АЮУЛТАЙ ХУУЛЬ ЭНЭ НААДМААР БАТЛАГДАХ ГЭЖ БАЙНА. МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАД ГЭХ МЭТ ГАДНЫХАНД МӨНГӨӨР АРИЛЖААЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА! ЗҮГЭЭР Л СУМЫН ЗАСАГ ДАРГА НЬ ШИЙДЭХ ЗААЛТ ОРУУЛЖЭЭ.АНХ ЭНЭ ХУУЛЬ 2014 ОНД ОРЖ ИРЭХЭД НЬ ЦАХИМ ЕРТӨНЦӨД НЭГДСЭН ЭХ ОРОНЧ ЗАЛУУЧУУД ТУУШТАЙ ТЭМЦЭЖ УГ ХУУЛИЙГ БУЦААН ТАТУУЛЖ БАЙСАН БИЛЭЭ. МОНГОЛЫГ УСТГАХ БОДЛОГО ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ ТОГЛОГЧИД НЬ ӨӨРЧЛӨГД