“Оргил” худалдааны төвийн гүйцэтгэх захирал Э.Алтанбагана хэлэхдээ “Манай сүлжээ дэлгүүрүүд бүтээгдэхүүний үнэ дээр 10 хувь нэмээд борлуулдаг. Гэтэл “Номин”, “И-март” сүлжээ дэлгүүрүүд энэ арван хувь дээр дахин таван хувь нэмж зарахыг үндэсний үйлдвэрлэгчид болон ханган нийлүүлэгчдээр дамжуулан шахаж байна.

Энэ саналыг нь бид хүлээж авахгүй, хуучин үнээрээ борлуулалтаа хийнэ гэсний улмаас зарим компани бүтээгдэхүүнээ манайд нийлүүлэхээ зогсоож байна. Энэ асуудлаар ШӨХТГ-т албан ёсоор хандаж байгаа гэж мэдэгдэв. Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

[fbvideo link=”https://business.facebook.com/updown.mn/videos/380330509154387/” width=”690″ height=”400″ onlyvideo=”1″]

By updown

4 thoughts on ““И-Март”, “Номин” сүлжээ дэлгүүрүүд үгсэн хуйвалдаж, үнэ тогтоож байна”
  1. Одоо наад муулаад байгаа НОМИН-гын салбарууд болон И-МАРТ-ынхаа салбаруудаар ороод үз л дээ. Битүү хүн холхиж байгаа шдээ. Энэ хүмүүс нь үнэтэйг нь мэдсээр байж л холихоод танайхаар орохгүй байгаа гэсэн үг юм уу? Худалдан авагч нар тэнэг болж таарж байна уу? Танайхан тэнэг болж таарж байна уу? Би бол гэрийн ойролцоо бас үйлчилгээ сайтайгаар нь төв И-Мартаар үйлчилүүлдэг. Хүүхдээ тэндээ тоглуулчихна, хувцас хунараа авж болно, хүнсээ цуглуулчихна, машин ачичих болов уу гэсэн айдасгүй зогсоол дотор нь оруулаад тавьчихна. Ийм олон нэмэлт анхаарал халамж үйлчилгээ авж байж хямхаан гээд танайхруу хошуурж байх уу?

  2. Nomin E-mart ali hediin togtson uilchluulegchidtei bolson shuu dee . Bid bolomjiin uneer hussen baraagaa orgon songolttoi Nomin-goos awaaad bolool bn, Tiim ch unetei sanagddagui harin Orgil unetei sanagddag shuu iim baij iim yum yrij bolohguiee

  3. Манай 2 талд ойрхон номин болон оргил байдаг. Оргил үнэхээр арай хямд байдаг . Гэхдээ оргил хөнгөлөлтийн карт бараг өгдөггүй. Карт нь зөвхөн карт авсан дэлгүүртээ л хүчинтэй үйлчилдэг. Харин номингийн карт бүх салбарууддаа бүр хөдөө орон нутагт ч үйлчилдэг юм билээ. Би Ховд аймагт номингийн картаар үйлчлүүлсэн

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн