2018-05-30 14:581min04

“И-Март”, “Номин” сүлжээ дэлгүүрүүд үгсэн хуйвалдаж, үнэ тогтоож байна

delguur

“Оргил” худалдааны төвийн гүйцэтгэх захирал Э.Алтанбагана хэлэхдээ “Манай сүлжээ дэлгүүрүүд бүтээгдэхүүний үнэ дээр 10 хувь нэмээд борлуулдаг. Гэтэл “Номин”, “И-март” сүлжээ дэлгүүрүүд энэ арван хувь дээр дахин таван хувь нэмж зарахыг үндэсний үйлдвэрлэгчид болон ханган нийлүүлэгчдээр дамжуулан шахаж байна.

Энэ саналыг нь бид хүлээж авахгүй, хуучин үнээрээ борлуулалтаа хийнэ гэсний улмаас зарим компани бүтээгдэхүүнээ манайд нийлүүлэхээ зогсоож байна. Энэ асуудлаар ШӨХТГ-т албан ёсоор хандаж байгаа гэж мэдэгдэв. Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.