Аваргуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан өчигдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болж өнгөрлөө. Монгол бөхийн түүхэнд тодорсон үе үеийн аваргуудад хүндэтгэл үзүүлэх зорилгоор жил бүрийн тавдугаар сард энэ барилдааныг МҮБХ-ноос энэхүү барилдааныг зохион явуулдаг юм.

Энэ удаагийн барилдаанд Улсын арслан П.Бүрэнтөгс, Улсын арслан Н.Батсуурь, Улсын заан Соронзонболд, Улсын харцага Бат-Өлзий, Улсын харцага Гантулга нарын 128 хүчит бөхчүүд барилдсан юм.Ийнхүү хүчит бөхийн барилдааны үзүүр түрүүнд Улсын арслан Н.Батсуурь, улсын харцага Бат-Өлзий нар барилдаж, Н.Батсуурь арслан 7 давж түрүүлжээ.

Тэгвэл шөвгийн дөрөвт Улсын начин Чимэдвандан шалгарч үлдсэн юм. Мөн барилдааны үеэр найман азтай үзэгчийг шалгаруулж, 1 хүн 500,000 төгрөг, 2 хүн 250,000 төгрөг, 5 хүн 100,000 төгрөгийн шагнал тус тус гардууллаа.

Бөхийн холбооны маргаанаас болж өнгөрсөн хугацаанд нэлээд хэдэн барилдаан цуцлагдаад байсан ч ийнхүү албан ёсоор барилдаан зохион байгуулж эхэлсэн нь үзэгчдийн талархалыг хүлээж байлаа.

By updown

3 thoughts on “Аваргуудад хүндэтгэл үзүүлэх барилдаанд Н.Батсуурь арслан түрүүллээ”
  1. Зө зө одоо бүүр халх , дөрвөд гэж хуваагдаж барилдах боллоо доо…! Нийгэмд хагарал авчирсан Маш муухай зүйл болж байна даа,,, улс, үндэсний эрх ашгийн чухал шүү.!

  2. baynaa avarga odoo bolimoor yum heden jiliin umnu hasuu buhiin holboo bguulaadl tsirked baiguulj bsan odoo hunii hiisen zuiliig bulaaj avah gel

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн