Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Хүүхдийн мөнгийг 100 хувьд олговол ОУВС-ийн хөтөлбөр зогсоно

 УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” болон “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу Хүүхдийн мөнгө олгох тухай” УИХ-ын тогтоолын нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболд “Хүүхдийн мөнгийг  80 биш 100 хувь олгоход 12.9 тэрбум төгрөг л нэмэх шаардлагатай. Энэ нь 50 ширхэг жип автомашины үнэ. ОУВС-тай 80 хувь болгох хэлэлцээр хийж болсон юм чинь 100 болгож болох байлгүй” гэсний хариуд

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Энэ бол мөнгө төгрөгийн асуудал биш ОУВС-гийн хөтөлбөрт орохдоо ОУВС, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Япон, БНСУ-тай хамтарч ажиллаж, бодлогын баримт бичиг байгуулсан. Энэ баримт бичигт Хүүхдийн мөнгийг 60 хувьд олгоно гэж тусгасан байдаг. Үүнийг өнгөрсөн 5 дугаар сард хэлэлцээ хийж байж 80 хувь болгосон. Хэрэв 100 хувь болговол ОУВС-гийн хөтөлбөр зогсоно. Хэрэв зогсвол эдийн засгийн энэ тогтвортой байдал бүгд алга болно. ОУВС-тай бид заавал ойлголцох учиртай. Бид өөрсдөө өр зээлээ дарж чадахгүй, эдийн засгийн уналтаа зогсоож чадахгүй учир санал тавьж, хөтөлбөр авсан. Тэр хөтөлбөрийн хүрээнд тохирсон хэлцэлийг бид гэрээ гэж ойлгож дагах хэрэгтэй” гэх тайлбар өгчээ.

4 thoughts on “Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Хүүхдийн мөнгийг 100 хувьд олговол ОУВС-ийн хөтөлбөр зогсоно

  1. Зочин 2018-05-25 13:27 at 13:27

    Бямбацогтын гаргасан саналыг дэмжээд хүүхдэд олгох мөнгийг өгөөч

    Хариулах
  2. zochin 2018-05-25 14:08 at 14:08

    ene novsh hudlaa hutsaj ard tumnii alag urig ad uzseer ouvs d hamaagui tanai zasgin medeh erh gj yridsan bhad hudla bursaar ene shunaltai novsh chin

    Хариулах
  3. mm 2018-05-25 19:15 at 19:15

    MAN ingeed ungurch bgaamdaa…hvvhdiin munguu shiidej chadahgvi..uurtuu taarsan huulia shuurhai shiiddeg bizdee

    Хариулах
  4. хүрлээ 2018-05-26 22:31 at 22:31

    энэ МАН нээрээ монголчуудаар тоглочих юмаа өөрсдөө эрх бариагүй байхдаа хүүхдийн мөнгө алгачилгүй өгьё гээд л энэ Ч Хүрэлбаатар өөрөө хамгийн их мэдэмхийрээд өхгүй бол болохгүй гээд л баахан шоудаа биз дээ энэ нь УИХ-ын архивт байдаггүй юмуу тэгээд л цаг тухай үед нь хийгдэх бүхнийг хэдэн наймаачид хөлсөөр хүмүүсийг нэвьрүүлэгт оруулаад саад хийсэн УИХ-аа ч диван тавьж суучихаад хуралдуулахгүй өөрсдийнхөө өр гээд байгаа эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийг шантаажлаж авчихаад үхмэл зээл болгож өөрсдөө төлөх гэж байгаагаа янз бүрээр хүмүүсийг төөрөгдүүлж өгч байна даа

    Хариулах

Зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн