АНУ-ын Нью-Йорк мужийн шүүх эцэг эхийнх нь гомдлын дагуу 30 настай залууг төрсөн гэрээ бүр мөсөн орхиж, албадан нүүлгэх шийдвэрийг энэ долоо хоногийн эхээр гаргасан билээ. Тус улсад сүүлийн жилүүдэд эцэг эхээрээ тэжээлгэх сонирхолтой залуусын тоо цаашид өсөх хандлагатай байгаа гэнэ. Хүн Амын бүртгэлийн газрын тоо баримтад өгүүлснээр сүүлийн олон арван жилийн туршид эцэг эхтэйгээ амьдардаг залуусын тоо хэмжээ бараг жил бүр өссөн байна.
Өнгөрсөн онд хийсэн судалгаагаар 25-35 насны ганц бие залуусын 15 хувь нь эцэг эхтэйгээ амьдарч байсан бол энэ онд 18-34 насны Америк залуусын дунд хамгийн түгээмэл амьдрах орчин нь эцэг эхийн гэр болохыг Pew Research Center байгууллагаас ийм судалгааг гаргажээ. Энэ нь гэрлэх нас бараг 10 жилээр хойшилсонтой холбоотой гэнэ. Олон жилийн өмнө залуус 20 нас хүрээд удалгүй гэрлэдэг байсан нь тусдаа амьдрах шалтгаан болдог байжээ.
T