2018-05-25 12:281min04

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Хүүхдийн мөнгийг 100 хувьд олговол ОУВС-ийн хөтөлбөр зогсоно

baatar

 УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” болон “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу Хүүхдийн мөнгө олгох тухай” УИХ-ын тогтоолын нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболд “Хүүхдийн мөнгийг  80 биш 100 хувь олгоход 12.9 тэрбум төгрөг л нэмэх шаардлагатай. Энэ нь 50 ширхэг жип автомашины үнэ. ОУВС-тай 80 хувь болгох хэлэлцээр хийж болсон юм чинь 100 болгож болох байлгүй” гэсний хариуд

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Энэ бол мөнгө төгрөгийн асуудал биш ОУВС-гийн хөтөлбөрт орохдоо ОУВС, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Япон, БНСУ-тай хамтарч ажиллаж, бодлогын баримт бичиг байгуулсан. Энэ баримт бичигт Хүүхдийн мөнгийг 60 хувьд олгоно гэж тусгасан байдаг. Үүнийг өнгөрсөн 5 дугаар сард хэлэлцээ хийж байж 80 хувь болгосон. Хэрэв 100 хувь болговол ОУВС-гийн хөтөлбөр зогсоно. Хэрэв зогсвол эдийн засгийн энэ тогтвортой байдал бүгд алга болно. ОУВС-тай бид заавал ойлголцох учиртай. Бид өөрсдөө өр зээлээ дарж чадахгүй, эдийн засгийн уналтаа зогсоож чадахгүй учир санал тавьж, хөтөлбөр авсан. Тэр хөтөлбөрийн хүрээнд тохирсон хэлцэлийг бид гэрээ гэж ойлгож дагах хэрэгтэй” гэх тайлбар өгчээ.