ОХУ-руу хөлбөмбөгийн “ДАШТ-2018” үзэхээр явахгүй байхыг уриаллаа

2018-05-15 16:491min3
hul

Украины гадаад хэргийн сайд Павел Климкин хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтуудыг үзэхээр Орос руу явахгүй байхыг украинчуудад уриалав гэж ТАСС агентлаг мэдээлэв. “Хөлбөмбөгийн “ДАШТ-2018”-ыг үзэхээр Орос руу явахгүй байхыг би уриалж байна.

Тэнд өдөөн хатгалга баталгаатай гарах ба аюулгүй байдлыг хэн ч хангахгүй” гэж тэрээр Twitter хуудастаа бичжээ. Өмнө нь Украины хил хамгаалах албанаас хөлбөмбөгийн тоглолт үзэхээр ОХУ руу явахгүй байхыг украинчуудад бас уриалж байсан юм.

Түүнээс гадна Украины хөлбөмбөгийн холбоо энэ оны зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-нд Оросын 11 хотод болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шувтаргын хэсгийг сурвалжлах сэтгүүлчдээ магадлан итгэмжлэхээс болон “ДАШТ-2018”-ын тасалбаруудыг худалдан авах эрхээсээ татгалзсан байна. Украины Үндэсний олон нийтийн радио, телевиз “ДАШТ-2018”-ын тоглолтуудыг нэвтрүүлэхгүй хэмээн зарлажээ.

3 сэтгэгдэлтэй

  • ЗОЧИН

    2018-05-15 18:26 at 18:26

    БАНДЕРОВЧУУД ИНГЭЭД Л БОЛДОГГҮЙШДЭЭ …

    Хариулах

  • Зочин

    2018-05-16 10:22 at 10:22

    Тэнэг украйнчууд амёрикийг дагаж далдгасаны гор нь гарч байгаа юм Удахгүй сөнөнө

    Хариулах

  • Зочин

    2018-05-21 20:16 at 20:16

    Yнэн ш дээ, ухэх л гээгуй бол орос явж яадгийн

    Хариулах

Зочин сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй