Олон улсын валютын сангийн гүйцэтгэх захирал Кристин Лагард дэд бүтцийн төслүүдээ санхүүжүүлэхийн тулд Хятадын “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хэт их зээл авч, өрийн хавханд орохоос өнгөрсөн сард сэрэмжлүүлжээ. Тэрбээр “Хэдийнэ өрийн дарамтад орсон орнуудын байдлыг “Бүс ба Зам” санаачилга улам хүндрүүлж болзошгүй. Тэдгээр улс санхүүгийн менежментээ маш болгоомжтой хийх нь чухал” гэдгийг онцолсон байна. Хэрэв ингэж чадсан тохиолдолд ирээдүйд санхүүгийн бэрхшээлд орохоос сэргийлэх болно гэжээ.  Мөн ийм сэрэмжлүүлгийг Азийн хөгжлийн банкны (АХБ) ерөнхийлөгч Тахэхико Накао анхааруулсан байна.

Дэлхийн хөгжлийн төв” судалгааны байгууллагаас өнгөрсөн гуравдугаар сард гаргасан мэдэгдэлд Хятадын дэд бүтцийн санаачилгатай холбоотойгоор өрөө нэмсний улмаас 23 улс өрийн хямралд нэрвэгдэх эрсдэлтэй. Тухайлбал, найман улс, тэдгээрийн дотор Монгол, Мальдив, Пакистан, Лаос, Тажикистан, Кыргызстан өрийн хямралд орох эрсдэл илүү өндөртэй гэдгийг дурджээ.

Манай улс өмнө нь ч бас гадаад өрөөс бүрэн хамааралтай болсон есөн орны тоонд багтаж байв.  Англид төвтэй Jubilee debt campaign гэдэг төрийн бус байгууллагаас 2015 онд гаргасан тайланд   (Bhutan, Ethiopia, Ghana, Lao PDR, Mongolia, Mozambique, Senegal, Tanzania and Uganda)  орныг нэрлээд эдийн засаг нь өндөр хурдтай өсөж ирсэн ч баян, ядуугийн ялгаа улам тэлж буйг онцолсон байдаг.

Эдийн засаг нь бараг бүхлээрээ уул уурхайн цөөхөн түүхий эдийн олон улсын зах зээлийн үнийн хэлбэлзлээс хамаардаг орнуудын төр, засгийн өмнө хоёрхон сонголт байдаг.Эдгээр нь ямар ямар сонголт болох, Монгол Улсын сонголт болон цаашид яах тухайгаа ярилцах цаг монголчуудын өмнө ирээд байна.

 

 

By updown

3 thoughts on “Монгол Улс өрийн хавханд ороход ойрхон байна уу?”
  1. Irgen bayan bol uls bayan gedeg ug bii.Tegbel odoo darga nar bayan bol irgen yaduu gedeg bolj.Uls orniig ter chigeer ni ideed tcaddaggui ene har mangasuudiig yah ve.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн