Япон улс дэлхий дээр насжилт өндөртэй, “хөгшин улс” хэмээн нэрлэгддэг. Судалгаанаас хүн амын насжилтыг авч үзвэл 65-аас дээш насныхан нийт хүн амын дунд эзлэх хувь нь 27.3 хувь байгаа юм. Энэ нь сүүлийн жилүүдийн судалгаатай харьцуулан үзэхэд өссөн үзүүлэлт юм байна. Харин 15-аас доош насны хүүхдүүдийн эзлэх хувь буурч, нийт хүн амын 12.3 хувийг эзэлж байна. Энэ нь нөхөн үржихүйн насны хүмүүсийн төрөлт буурсантай, цаашлаад Япон улсад гэрлэлт буурсантай холбоотой гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна.
Нийти үндэстний хэрэг эрхэлсэн яамнаас гаргасан илтгэлд 15 хүртэлх насны хүүхэд 15.5 сая байсан нь өнгөрсөн оны үзүүлэлтээс 170 мянгаар цөөрчээ. Тэдний 7.9 сая нь хүү, 7.6 сая нь охин гэнэ. Уг үзүүлэлт 1975 оноос хойш буурсаар буй гэнэ.
Сүүлийн үед залуучууд гэрлэх нь ховордож, ганцаараа амьдрахыг илүүд үзэх болсон. Мөн үүнтэй холбон тайлбарлаж байгаа юм. Судалгаа тайлангаас харахад хэрвээ хүн амын энэ байдал цааш үргэлжилбэл 2065 он гэхэд тус улсын хүн ам 30 хувиар буурч, 88 саяд хүрэх төлөвтэй байгаа аж.