Хэвлий хэсгээрээ шалтгаангүй таргалах нь элэг муудсаных

Бага хоол идсэн хэдий ч, хэвлий хэсгээр тань хөөж, томроод байвал, анхаарлаа нааш нь хандуулаарай. Энэ нь элэг муудсантай холбоотой гэнэ. Хэрвээ таны гэдэс томорч, яг л жирэмсэн хүн шиг харагдаж, хөндүүрлэж эхэлвэл, яаралтай эмчид хандах хэрэгтэй.

Таны элэг өөхөлжээ, жингээ хасаарай гэсэн зөвлөгөөг маш олон хүн эмчээс сонссон байх. Гэсэн хэрнээ жингээ яаж хасах талаар тодорхой, яг таг зөвлөгөө өгдөггүй учраас ихэнх нь зөвхөн сонсоод л өнгөрдөг. Дотор өөхөө шатаахгүй, арилгахгүй бол алсдаа элэгний чинь ажиллагаа муудна, илүүдэл жингээ тээгээд яваад байвал хавдрын эрсдэлд ч хүргэж мэднэ гэсэн сэрэмжлүүлгийг ой тойнд нь ортол хэлж өгдөг эмч ховор.

fedme1_None.ipadFull_0 Хэвлий хэсгээрээ шалтгаангүй таргалах нь элэг муудсаных

Элэгний хорт хавдрын өвчлөл өндөр байгаагийн бас нэг шалтгаан нь жингийн илүүдэл гэдгийг эмч нар үгүйсгэдэггүй. Дотор өөх хүний биед их хэмжээгээр хуримтлагдвал тун аюултай гэж эмч нар сануулж байна. Дотор өөх арьсан доорх өөхийг бодвол их идэвхтэй. Өөхний хүчлүүд нь цусанд орж, элэгний тусламжтайгаар муу холестеринийг үүсгэдэг юм. Хэвийн жинтэй хэрнээ хэвлий орчмоороо илүүдэл өөхтэй хүмүүст ч эрүүл мэндийн асуудал үүсэх эрсдэл байдаг.

Цэвэршилтийн үед эмэгтэйчүүд яагаад хэвлийгээрээ таргалдгийг гайхдаг. Гэдэс томроход нөлөөлөх өөр нэг даавар бол кортизол юм. Энэ даавар нь стрессийн үед бөөрний дээд булчирхайгаас ялгардаг бөгөөд тогтмол стресс нь “кортизолын гэдэс” үүсгэдэг. Мөн нойргүйдэл нь кортизолын хэмжээг ихэсгэж жин нэмэх шалтгаан болдог.

Түлхүүр үг:

7 сэтгэгдэлтэй

  1. Дээшээ харж хэвтээд 2 хөлөө өргөх дасгал хий . Өдөрт 30 удаа 3 сарын дараагаас мэдэгдэж эхлэнэ . Өөр 1 дасгал бий наад дасгалаа хийгээд суочих .

    Хариулах

Reply To зочин

Цуцлах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.