Бага хоол идсэн хэдий ч, хэвлий хэсгээр тань хөөж, томроод байвал, анхаарлаа нааш нь хандуулаарай. Энэ нь элэг муудсантай холбоотой гэнэ. Хэрвээ таны гэдэс томорч, яг л жирэмсэн хүн шиг харагдаж, хөндүүрлэж эхэлвэл, яаралтай эмчид хандах хэрэгтэй.

Таны элэг өөхөлжээ, жингээ хасаарай гэсэн зөвлөгөөг маш олон хүн эмчээс сонссон байх. Гэсэн хэрнээ жингээ яаж хасах талаар тодорхой, яг таг зөвлөгөө өгдөггүй учраас ихэнх нь зөвхөн сонсоод л өнгөрдөг. Дотор өөхөө шатаахгүй, арилгахгүй бол алсдаа элэгний чинь ажиллагаа муудна, илүүдэл жингээ тээгээд яваад байвал хавдрын эрсдэлд ч хүргэж мэднэ гэсэн сэрэмжлүүлгийг ой тойнд нь ортол хэлж өгдөг эмч ховор.

Элэгний хорт хавдрын өвчлөл өндөр байгаагийн бас нэг шалтгаан нь жингийн илүүдэл гэдгийг эмч нар үгүйсгэдэггүй. Дотор өөх хүний биед их хэмжээгээр хуримтлагдвал тун аюултай гэж эмч нар сануулж байна. Дотор өөх арьсан доорх өөхийг бодвол их идэвхтэй. Өөхний хүчлүүд нь цусанд орж, элэгний тусламжтайгаар муу холестеринийг үүсгэдэг юм. Хэвийн жинтэй хэрнээ хэвлий орчмоороо илүүдэл өөхтэй хүмүүст ч эрүүл мэндийн асуудал үүсэх эрсдэл байдаг.

Цэвэршилтийн үед эмэгтэйчүүд яагаад хэвлийгээрээ таргалдгийг гайхдаг. Гэдэс томроход нөлөөлөх өөр нэг даавар бол кортизол юм. Энэ даавар нь стрессийн үед бөөрний дээд булчирхайгаас ялгардаг бөгөөд тогтмол стресс нь “кортизолын гэдэс” үүсгэдэг. Мөн нойргүйдэл нь кортизолын хэмжээг ихэсгэж жин нэмэх шалтгаан болдог.

By updown

7 thoughts on “Хэвлий хэсгээрээ шалтгаангүй таргалах нь элэг муудсаных”
  1. Шал худлаа . Дөрвөн хөллөөд шалаа өдөр бүр угаагаад байвал гэдэс дороо татагдана .

  2. элэгний өөхлөлтийг арилгахын тулд ямар эмчилгээ хийлгэх вэ. гол нь эмчилгээг нь зөвлөх хэрэгтэй шүү дээ

  3. харин тийн, минийх яг жирэмсэн хүн шиг байдгийн бусдаар тийм тарган биш гэтэл яаж арилгах талаар зөвлөгөө авмаар бна

  4. Дээшээ харж хэвтээд 2 хөлөө өргөх дасгал хий . Өдөрт 30 удаа 3 сарын дараагаас мэдэгдэж эхлэнэ . Өөр 1 дасгал бий наад дасгалаа хийгээд суочих .

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн