Хот, хөдөөгийн ялгаа

Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн асуудлаар олон нийтийн санаа бодлыг тандсан судалгааг сүүлийн 20 гаруй жил тасралтгүй хийж байгаа “Сант Марал” төвийн ээлжит судалгаа нийтлэгджээ. Судалгааны үр дүнгээс топ 10 улстөрчийн нэр, тэдгээрийн чансааг олон нийт сонирхон хүлээдэг.

Энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уг жагсаалтыг тэргүүлсэн бол түүнийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр удаалж, сөрөг хүчний төлөөллөөс УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Р.Амаржаргал нар багтсан байна. Мөн УИХ-ын гишүүн, бие даагч С.Жавхлан, “хиншүү” С.Ганбаатар, “Буян” Б.Жаргалсайхан нар гуравдагч хүчний төлөөлөл болон топ 10 улстөрчийн жагсаалтад бичигджээ.

Мэдээлэлд илүү ойр гэдэг хүчин зүйлийн нөлөөг хотынхонд хамаатуулан ярьдаг цаг саяхныг хүртэл оршин тогтносоор ирсэн. Өөрөөр хэлбэл, хотынхны ялгааг энэхүү хүчин зүйлээр тайлбарладаг байсан бол харин одоо энэ хүчин зүйл хот, хөдөөгийнхний ялгааг тодруулах гол нөхцөл байхаа больсон бололтой. Учир нь олон асуудлаар хот, хөдөөгийн иргэдийн санаа бодлын ялгаа багассан нь ээлжит судалгааны үр дүнгээс анзаарагдаж байна. Гэхдээ зарим асуудалд ялгаа харагдаж байгаагаас дор онцльё.

Юуны өмнө амьдралд сэтгэл ханамжтай байдпаараа хөдөөгийнхөн хотынхноос илүү юм уу гэхээр зүйлс харагдлаа. Тухайлбал, “Та Монголын өнөөгийн эдийн засгийн байдпыг ерөнхийд нь ямар гэж үнэлж байна вэ” гэсэн асуултад хөдөөгийн иргэд “сайн” болон “сайн ч биш муу ч биш” гэсэн хариултыг хотынхноос илүү хувиар сонгожээ. Харин “муу” гэсэн хариултыг хөдөөгийнхний 44.3 хувь нь, хотынхны 51.3 хувь нь сонгосон байна. Эндээс үзвэл хотод эдийн засгийн байдал илүү хүндээр мэдрэгдэж байгаа бололтой.

Нэгэн үе хөдөөгийнхөн ажлын байр, зах зээл, тав тух, соёлын үйлчилгээ бараадан олноороо нүүн ирцгээж байсан. Хотод амьдарвал илүү боломжтой гэсэн найдвар өвөрлөж ирцгээсэн ч ажлын байрны хүрэлцээ муу, өрсөлдөөн их, хамгийн гол нь зардал өндөртэй нь тэдэнд санаснаас нь илүү сорил, бэрхшээлийг авчирсан байх. Боломж гэхээс илүүтэй өндөр өртөг зардалд “дарлуулж” яваа шилжин ирэгсдээр эгнээгээ тэлсэн хотынхонд “эдийн засгийн нөхцөл” илүү хүндээр тусч байхыг үгүйсгэхгүй.

Утга ойролцоо дараагийн асуулт болох “Монголын эдийн засаг ерөнхийдөө сайжирч байна уу, эсвэл буурч байна уу” гэсэн асуултад мөн л хөдөөгийнхөн “сайжирч байна” гэх хариултыг илүүтэй өгсөн бол “буурч байна” гэх хариултыг хотынхон илүүтэй сонгожээ. Нөхцөл байдлыг арай эергээр хүлээж авч буй хөдөөгийнхний ирээдүйд итгэх итгэл мөн хотынхноос ялимгүй илүү байгаа нь анзаарагдаж байна.

Учир нь ирэх таван жилд эдийн засаг “асар их сайжирсан байна” гэх хариултыг хөдөөгийнхөн хотынхноос ялимгүй илүү хувиар сонгосон байгаа бол “нэлээд дордсон байна” гэх хариултыг хотынхон түлхүү сонгожээ. Уул уурхайн ачаар төсвийн орлого нэмэгдсэн. Знэ төсвийн зарцуулаптын тапаар та ямар бодолтой байна вэ гэх асуултад хариултын хэд хэдэн хувилбарыг санал болгожээ.

Ингэхэд “Засгийн газар нийгмийн бодлогыг эрчимжүүлж, ядуучуудад тусгах ёстой” гэх хувилбарыг хотынхон хөдөөгийнхнөөс илүүтэй дэмжсэн байх юм.Ядуурлын “мэдрэмж” хотынхонд илүү тусч байна гэж харж болохоор. Харин уг асуултын хариултад сонгож болох өөр нэг хувилбар болох “Боловсрол, эрүүл мэнд гэх мэт салбаруудад хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр урт хугацааны нийгмийн төслүүд хэрэгжих ёстой” хариултыг хотынхон түлхүү дэмжжээ.

Боловсрол, эрүүл мэндийн гэх зэрэг төрийн санхүүжилтээр дамжуулаН авч буй үйлчилгээндээ хотынхон илүү санаж зовж, эдгээр салбарт хөгжил хүсч байгааг харж болохоор. Мөн хотынхон хөдөөгийхнөөс илүүтэй public буюу “олон нийтийн” гэх хамтач хандлагатай болж байгаагийн бас нэг илрэл байж болох юм. Түүнчлэн “бэлэн мөнгө тарааж, иргэн болгон хүртэх ёстой” гэсэн хариултыг хотын иргэд хөдөөгийнхнөөс бага сонгожээ.

Хотын иргэдийн хувьд төрийн гар харах биш байгаа боломжоо ашиглахыг илүүд үзэж байгаа нь дэвшил биз ээ. Тухайлбал, стратегийн орд газруудад Монголын болон гадаадын хөрөнгө оруулагчдын харьцаа ямар байх ёстой вэ гэсэн асуултад хөдөөгийнхөн “51%-иас дээш Монголынх”, мөн “тэнцүү байх ёстой” гэдгийг хотынхноос илүү дэмжжээ. Мөн Монголын талын эзэмшил ямар байх ёстой вэ гэх асуултад “зөвхөн төрийн” гэдэг хариултыг хөдөөгийнхөн, “холимог буюу төрийн болон хувийн” гэдэг хувилбарыг хотынхон түлхүү дэмжсэн харагдана.

“Баян ядуу хүмүүсийн орлогын ялгааг багасгах талаар Засгийн газар арга хэмжээ авах ёстой юу, эсвэл огт оролцох ёсгүй юу гэсэн асуултад хөдөөгийнхөн “ялгааг ямар нэг хэмжээгээр багасгах ёстой” гэж үзэж байхад хотынхон “энэ асуудплас хөндий байх ёстой” гэх хариултыг түлхүү дэмжжээ.

Түүнчлэн парламөнт, сонгуулиас үл хамаарах хүчтэй удирдагчтай байхыг хөдөөгийнхөн “маш сайн”, төрийн бодлогоо Засгийн газраас хамааралгүй боловсруулдаг мэргэжлийн буюу элитийн удирдлагыг хотынхон “маш сайн” гэж дүгнэсэн жишээтэй. Хэдий тийм боловч улс орны тулгамдсан асуудлыгаль аль нь Засгийн газар илүү шийднэ гэж үзсэн бол Ерөнхийлөгчид найдах найдлага нь мөн хот, хөдөөгүй ижил хувьтай байна.

Манай өнөөгийн ардчилал болон улс төрийн тогтолцоонд хотынхон сэтгэл дундуур байгаа бол хөдөөгийнхөн “сэтгэлд нийцтэй” гэх утга бүхий хариултыг сонгосон байна. Эдгээрээс харвал хөдөөгийнхөн цөөнгүй асуудалд хотынхноос илүү сэтгэл ханамжтай итгэлтэй байгаа бол хотынхон “сэтгэл дундуур”-ын түвшнээр тэднээс илүү байна. Магадгүй энэ нь асуудлыг илүү бодитой харж буй хэрэг ч байж болох юм.

З.Боргилмаа

Эх сурвалж: “Өглөөний сонин”

4 thoughts on “Хот, хөдөөгийн ялгаа

  1. тоншуул 2018-05-01 10:22 at 10:22

    Улаанбаатар хотод хотын унаган иргэн байхгүй болсон,хөдөөний зэрлэгүүд эзэлсэн, хот хог шороондоо дарагдаж,бүдүүлэг,соёл, боловсролгүй,онгироо сагсуу хүмүүс шилжин ирцгээсэн,хотын дарга нь хүртэл хөдөөний… хотын төлөө ямар ч сэтгэл зүрхгүй хувьдаа яаж мөнгө унагах, дараагын сонгууль хүртэл яаж тэсэх гэсэн өчүүхэн бодолтой хүмүүсээр дүүрсэн…

    Хариулах
  2. зочин 2018-05-01 10:37 at 10:37

    Хот хөдөөгийн ялгаа арилсан ч хүний ялгаа арилаагүй шүү хотод шилжиж ирж байгаа хүмүүсийг татвар авч байж хотод сууршуулах хэрэгтэй байгаа юм уул нь

    Хариулах
  3. энгийн иргэн 2018-05-01 11:07 at 11:07

    Татвар төлөхгүй сул орлого олж байгаа . бэлчээр эдэлбэр газрын төлбөр үгүй болхоор эд нар ингэж л хариулах нь зөв. хүн бүр татвараа төлдөг болчихвол. төсөв юунд зарцуулж байгаад санаа тавьдаг болчихвол улс орон өөрөө инерцээрээ хөгжөөд ирнэ дээ. хэдхэн хувийн хэвшил үнэнч шудрагаар бизнес эрхэлж буй компаниудын нуруун дээр улс орон явж байгаа шүү дээ. иргэн бүр шудрага орлоготой зөв татвар төлдөг бол элдэв төрийн мөнгө хулгайлдаг хулгайч нарыг гаргаахгүй хянаж чаддаг бол эрүүл орчин эрүүл нийгэм өөрөө оршин бий болох юм даа

    Хариулах
  4. Улаанбаатарын иргэн 2018-05-01 13:56 at 13:56

    Манай хотынхон чинь их бүдүүлэг, соёлгүй болчоод байгаа хүмүүс шүү. Хөдөөнийхнөөсөө соёл суралцмаар байнаа. Хотынхон л гэхээрээ бөөн стресс бухимдал болсон, бие биенийгээ хулхидсан, дээрэм тонуул хийсэн, баян чинээлгээрээ ялгарах гэсэн дорой үзэл бодолтой, тархины тураалтай хүмүүс байх юм даа.

    Хариулах

зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн